Далд эдийн засгийн мөн чанар, түүнийг судлах шаардлага, арга зүйн асуудал

Main Article Content

П. Бямбацэрэн

Abstract

Нийгмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны цар хүрээ аль ч улс орны хувьд байнга өргөжин тэлж шинэ шинэ агууллагаар баяжигдаж байдаг. Эрэлт хэрэгцээ, зон олны хүсэл сонирхол, хэрэглээний шинж, төлөв байдал ч байнга хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг зүй тогтолтой. Нийгэмд субъектын зүгээс үзүүлэх үр нөлөө ил, далд бүхий л хэлбэрээр хөгжиж байдаг. Энэхүү нөлөөлөл нь нийгэм, эдийн засгийн амьдралд янз бүрийн хэлбэрээр илрэх нь бий. Эдийн засгийн үйл ажиллагааны үлэмж хэсэг нь далд, нуугдмал байдлаар явагддаг нь хүн төрөлхтний үүсэл хөгжлийн явцад сүүдэр мэт дагалдаж иржээ. Тийм ч учраас эдийн засгийн далд үйл ажиллагааны талаар яригдах болсон нь тохиолдлын зүйл биш болов уу. Зохиогч далд эдийн засгийн тухай ойлголт түүнийг судлах шаардлага, олон улсын хэмжээнд хийгдэж буй арга зүйн асуудлуудын давуутай болон дутагдалтай талуудын сонирхол татахуйц гаргаж ирсэн байна. Монгол орны хувьд далд эдийн засгийг гаргаж ирэх зорилгоор хийгдсэн болон хийгдэхээр төлөвлөгдөж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ. Түүнчлэн далд эдийн засгийг тооцох арга зүйг өөрийн орны хувьд ямар байдлаар тооцоолон гаргавал илүү боломжтой вэ гэдэг талаар уншигч олонтой санал бодлоо хуваалцахыг зорьжээ. Далд эдийн засгийн тухай ярихдаа түүний мөн чанар, илрэх хэлбэр, нийгэмд үзүүлэх үр нөлөөг нь нарийвчлан судалж, танин мэдэж, ойлгох нь нэн чухал.

Article Details

Section
Article
Author Biography

П. Бямбацэрэн

Yндэсний статистикийн газрын дарга