Өрхийн орлого ба хэрэглээ

Main Article Content

Д. Намжил

Abstract

Улс орны хөгжлийг тодорхойлогч нэг гол үзүүлэлт нь эдийн засгийн өсөлт буюу дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт юм. Харин эдийн засгийн өсөлтийн нэгээхэн хэсэг нь өрхийн хэрэглээ, орлого, зарлага болж байдаг. Хүний хэрэглээ хязгааргүй боловч, түүнийг хангаж буй баялаг хязгаарлагдмал билээ. Тийм ч учраас хүн хүссэнээрээ хэрэглэж, өөрсдийн хэрэглээний сэтгэл ханамжийг хамгийн өндөр байлгах боломжгүй юм. Хэрэглээний зах зээлийн нэг гол зорилго бол хувь хүн, өрхийн хэрэглээ, хүсэл сонирхлыг судлах явдал билээ. Зах зээлийн харилцаанд шилжин орсон 10 гаруй жилийн хугацаанд өрхийн орлогод гарсан гол өөрчлөлт нь хүн амын дийлэнхийн худалдан авах чадвар буурч байгаа явдал юм. Хэрэглэгчийн худалдан авах чадвар нь орлоготой нягт холбоотой байдаг. Орлогын доогуур түвшин нь хямдхан, чанаргүй бараа бүтээгдэхүүн хэрэглэх хандлага бий болгодог. Энэхүү судалгаагаар өрхийн хэрэглээг тодорхойлон өрхийн орлого болон хэрэглээний зохистой харьцааг судлан тогтоож, үнэлэлт дүгнэлт өгсөн.

Article Details

Section
Article
Author Biography

Д. Намжил

Доктор /PhD/, МУИС, ЭЗС, Санхүүгийн тэнхмийн багш