Хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй вируст 39 гепатит, цусан суулга өвчлөлтийн түвшинг харьцуулах нь
Main Article Content
Abstract
Та бүхэн энэхүү судалгаагаар Говь-Алтай аймгийн хүн амын дунд халдварт вируст гепатит болон цусан суулга өвчний тархалт, онцлог, хүн амын өвчлөлийн бүтцэнд сүүлийн 11 жилийн байдлаар тодорхойлон, шинжлэн судалсан бүтээлтэй танилцах болно.
Эдгээр халдварт өвчин нь ундны ус, хоол хүнсний хангамж, хүн амын ариун цэвэр, халдвар хамгаалал, орчны нөхцөл зэргээс ихээхэн шалтгаалдаг халдварт өвчин юм.
Хүн амын дунд ариун цэвэр эрүүл ахуй ба халдвар эсэргүүцэх, халдварын голомтыг эрт илрүүлэх, ариутгал, халдваргүйтгэлийг хийх, сургалт, сурталчилгаанд нийтийг идэвхитэй оролцуулах зэрэг урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг зохион байгуулснаар вируст гепатит болон цусан суулга зэрэг халдварт өвчнөөс бүрэн ангижрах боломжтой гэдгийг энэхүү судалгааны үр дүн харуулж байна.