Монгол Улсын хүн амын ажил эрхлэлт 2002 онд

Main Article Content

Б. Даваахүү

Abstract

Аливаа улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийнх нь аж байдал, амьжиргааны ерөнхий түвшин нь хүн амынхаа ажил эрхлэлтийн түвшинтэй зохих ёсоор холбоотой байдаг. Өндөр боловсролтой, ажиллах ур чадвартай ажиллах хүч бол тухайн улс орны хөгжлийг тодорхойлогч гол хүчин зүйл билээ. Тухайн орны ажиллах хүч, ажил эрхлэлтийн байдал нь хүн амын насны бүтцээс шууд хамааралтай байдаг. Жил бүр хөдөлмөрийн насанд шилжиж байгаа хүний тоо, хөдөлмөрийн наснаас гарч байгаа хүний тооны зөрүү нь хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвартай хүний цэвэр өсөлтийг харуулдаг. Хэдийгээр манай оронд жил бүр ажиллах хүчин буюу эдийн засгийн идэвхитэй хүн амын өөрчлөлтийн талаар мэдээ гардаг боловч энэ нь ажиллах хүчний талаар нарийн мэдээллийг дэлгэрэнгүй гаргаж чаддаггүй билээ. 2002 онд Монгол улсын Статистикийн төв газраас ажиллах хүчний талаар дэлгэрэнгүй мэдээлэл цуглуулах, цаашилбал аливаа бодлого хөтөлбөрийн суурь тоо баримт болохуйц мэдээлэл бүрдүүлэх зорилгоор ажиллах хүчний судалгаа хийсэн байсан. Энэхүү судалгаагаар, Монгол Улсын хүн амын чухам хэдэн хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа, ажиллах хүч буюу эдийн засгийн идэвхитэй хүн ам, ажил эрхлэдэг хүн ам буюу ажиллагчид, ажилгүйчүүд, ажил эрхлээгүй хүн амын тоо хэд байгаа, хүн ам зүйн ачаалал, ажиллах хүчний хөдөлмөр оролцоо, ажил эрхлэлт, ажилгүйдлийн түвшин ямар байгааг харуулж, ажиллах хүчин, ажилгүйдлийн түвшний нийт эдийн засаг, үйлдвэрлэлийн түвшинд нөлөөлөх нөлөөллийг тооцож, үнэлэлт дүгнэлт өгсөн.

Article Details

Section
Article
Author Biography

Б. Даваахүү

̄ҮСГ-ын Хүн ам, нийгмийн cтатистикийн газрын ахлах мэргэжилтэн