Ахмад настнуудад учирч буй дарамтлал, хүчирхийлэл

Main Article Content

Ж. Алтанцэцэг

Abstract

“Ахмад настнуудад учирч буй дарамтлал, хүчирхийлэл“ сэдэвт судалгаа нь Хүчирхийллийн Эсрэг үндэсний Төв, Монголын Ахмадын Холбоо хамтран Зохистой Хөгжлийн Жендэр Төвийн судлаачдын оролцоотойгоор “Монгол Улсад Хүний Эрхийг Хангах Төсөл”-ийн хүрээнд 2002 оны 10-р сард хийгдсэн юм. Судалгаанд Улаанбаатар хот, хөдөөгийн нийт 1000 ахмад настнууд хамрагдсан болно. Судалгааны гол зорилго нь “Гэр бүл дэх хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”- ийн төслийг 2003 онд УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан ахмад настнуудыг дарамтлах, хүчирхийлэх явдал Монголын нийгэмд хэр байгааг тодруулах явдал байлаа. Энэхүү судалгааны үр дүнгээс үзэхэд, ахмад настнууд маань гэр бүл дотроо дарамтлал, хүчирхийлэлд өртөж, хүний үндсэн эрх, эрх чөлөө нь зөрчигдөж байгаа нь батлагдаж байна. Монголын нийгэмд анхаарал татаж буй ажилгүйдэл, ядуурал, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн хүрэлцээгүй байдал, архидалт зэрэг асуудал нь ахмад настнуудад дарамт бэрхшээл учруулж буй гол шалтгаан нь болж байна.

Article Details

Section
Article
Author Biography

Ж. Алтанцэцэг

Хүчирхийллийн Эсрэг үндэсний Төвийн Тэргүүн