Монголын хүн амын нас хүйсийн бүтцийн өнөөгийн байдал ба ирээдүйн хандлага
Main Article Content
Abstract
Хүн амын судалгааны нэг чухал хэсэг нь хүн амын нас, хүйсийн бүтцийн судалгаа байдаг. Хүн амын нас, хүйсийн бүтцийг судлах нь нэг талаар бизнес, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт шаардлагататай бодлого боловсруулах, төлөвлөлт хийх, нөгөө талаар хүн ам зүйн хүчин зүйлсийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтөнд тусгахад ихээхэн ач холбогдолтой юм.
Энэхүү ажлаар Монгол Улсын хүн амын нас, хүйсийн бүтцийн өнгөрсөн, одоо, ирээдүйн өөрчлөлт, чиг хандлагыг авч үзэж, энэ талаар сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж, дүгнэлт хийсэн байна. Мөн хүн амын нас, хүйсийн бүтцийг харуулахуйц зарим үзүүлэлтийг тооцсон ба хүн амын моментумыг судалж, Монгол Улсын хүн ам моментумаараа өсөх хандлагын талаар хэтийн тооцоо хийсэн нь нэлээд шинэлэг, ач холбогдолтой зүйл болжээ.
Түүнчлэн хүн амын төрөлт буурч, улмаар хүн амын өсөлтийн бууралт ажиглагдаж байгаа энэ үед хүн амын өсөлтийн талаарх судалгаа, шинжилгээний ажил хийж буй хүмүүст ашиглаж болохуйц бодит баримт, суурь материал болох юм.