Монгол эрэгтэйчүүдийн үргүйдэлд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлс
Main Article Content
Abstract
Сүүлийн үеийн судлаачдын мэдээлснээр нийт гэрлэсэн хосуудын 8-12 хуЖ. Раднаавьд амьдрбазаалыр, Цн аль нэ Лхагвасүрэнгэн үед үр хүүхэд олоход бэрхшээл тохиолддог болох нь тогтоогдсон бөгөөд дэлхийд ойролцоогоор 50-80 сая гэр бүл үргүйдэлтэй байна гэсэн тооцоо байдаг (Templeton 1990).
Манай оронд эрэгтэйчүүдийн үргүйдлийн асуудал нь 1990-ээд оны дунд үеийг хүртэл бараг хөндөгдөөгүй б айсан бөгөөд эрэгтэйчүүдийн үргүйдэлд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар хийгдсэн судалгаа шинжилгээний ажил байхгүй байна. Иймээс энэхүү судалгааны гол зорилго нь монгол эрэгтэйчүүдийн үргүйдэлд нөлөөлөх үндсэн хүчин зүйлсийг тогтоох явдал юм.
Судалгаанд 1998-2003 онуудад ЭНЭШТөвийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөх поликлиникийн андрологийн кабинетэд хандсан нөхөн үржихүйн насны 430 эрэгтэйчүүдийг хамруулж, ДЭМБ-аас гар гасан протоколын (1993) дагуу асуумж авч, бодит үзлэг хийсэн.
Судалгааг тохиолдол-хяналтын аргаар гүйцэтгэсэн бөгөөд үрийн шингэний шинжилгээгээр эмгэг өөрчлөлт илэрсэн 191 эрэгтэйг хэвийн үрийн шингэнтэй 239 эрэгтэйтэй харьцуулан судлаж, боловсруулалтыг статистикийн “SSPS” программ ашиглаж хийв.
Хамгийн бага квадратын арга Х2 тест ба олон хүчин зүйлийн аргаар үргүйдэлд нөлөөлж байгаа гол хүчин зүйлсийг тогтооход төмсөгний дайвар булчирхайн үрэвсэл, төмсөгний үрэвсэл, гэмтэл, төмсөгний хэ мжээ, БЗХӨ статистикийн хувьд үнэн магадлал бүхий нөлөөтэй болох нь илэрлээ. Иймд эдгээр эрсдэлт хүчин зүйлсээс сэргийлэх нь эрэгтэйчүүдийн үргүйдлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой байна.