Цахим сургалтыг хөгжүүлж буй туршлага: АНУ, БНСУ болон Монгол Улсын зарим жишээн дээр
Main Article Content
Abstract
Энэхүү ажилдаа АНУ, БНСУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудын цахим сургалтын туршлагаас харуулах, Монгол оронд тэр тусмаа Монголын дээд боловсролд цахим сургалт хэрхэн хөгжиж буйг үзүүлэхийг зорилоо. Учир нь бид бүхэн цахим сургалт сайн хөгжсөн газраас туршлага судалснаар тэдгээр улс орнуудын алдааг нь давтахгүй байх, амжилт бүтээлийг нь ахиулан биелүүлэх боломж бүрдэнэ.
Дэлхий нийтийн цахим сургалт нь e-Learning буюу цахим сургалт, m-Learning буюу хөдөлгөөнт-сургалт, smart-Learning буюу ухаалаг гар утасны сургалт гэх мэт хөгжлийн хэд хэдэн шатыг туулсан бөгөөд ойрын ирээдүйд u-Learning буюу хүссэн газраасаа хүссэн төхөөрөмжөө ашиглан суралцах боломжийг олгох сургалт болон хөгжиж байна. Монгол Улсын хувьд 2005 онд Монгол Улсын Засгийн Газраас гаргасан Цахим Монгол Үндэсний хөтөлбөрийн нэг зорилт нь зайн сургалт юм. Гэвч энэхүү зорилтыг биелүүлэхийн тулд үндэсний хэмжээнд төдийлөн дорвитой арга хэмжээ аваагүй, зөвхөн зарим их, дээд болон дунд сургуулиуд, төрийн бус байгууллагууд, компаниуд өөрсдийн боломжийн хэрээр онлайн сургалтыг хөгжүүлэхээр мэрийн ажиллаж байна.