Улаанбаатар хотын залуучуудын гэр бүл төлөвлөлт
Main Article Content
Abstract
Энэхүү ажлын гол зорилго нь амьдралын хэв маягийн судалгааны хүрээнд 1980-1990 оны хооронд төрсөн, Улаанбаатар хотод амьдардаг, дээд боловсролтой залуучуудын гэр бүл төлөвлөлтийн асуудлыг авч үзэж судлахад оршино. Судалгааны хүрээнд залуучуудын гэрлэлт, гэрлэлтийн сэтгэл ханамж, гэр бүл төлөвлөлт, хөдөлмөр эрхлэлт болон хөдөлмөрийн сэтгэл ханамжийн асуудлыг гэрлэлтийн байдалтай холбож авч үзсэн.
Судалгааны үр дүнгээс гэрлэсэн залуучуудын гэрлэлтийн сэтгэл ханамж өндөр түвшинд байгаа бөгөөд гэрлэлт нь тэдний хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны түвшинд эерэг нөлөө үзүүлж байгаа дүр зураг харагдлаа.
Article Details
Section
Article