Уул уурхайн эдийн засаг, түүний хүмүн капиталд үзүүлэх нөлөөлөл

Main Article Content

Д. Энх-Амгалан

Abstract





Байгалийн нөөц ихтэй орнуудын эдийн засгийн хөгжил нь нөөцөөр хомс орнуудтай харьцуулахад сул байгааг эрдэмтдийн судалгаа, шинжилгээний ажлууд харуулдаг. Энэ өгүүлэл нь цаг хугацааны цувааны эконометрикийн аргыг ашиглан 1995-2010 оны хооронд Монголын эдийн засгийн өсөлт болон байгалийн нөөцийн уялдаа холбоо хамаарлын энгийн холбоосыг хөндөж тавьсан. Манай орны хувьд эдийн засгийн өсөлт хэлбэлзэл өндөртэй байна. 2004 онд эдийн засгийн өсөлт 10,6% байснаа 2005 онд 6,2% болж буурч, 2009 онд -1,3% байснаа 2010 онд 6,4% болж өсчээ. Энэхүү судалгааны үр дүнгээр эдийн засгийн өсөлт байгалийн нөөцтэй эерэг ба хүмүн капиталтай сөрөг хамааралтай гарч байна.





Article Details

Section
Article
Author Biography

Д. Энх-Амгалан

Докторант, Эдийн засгийн онолын тэнхим, Эдийн Засгийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль