Төгрөгийн худалдан авах чадвар ба өрхийн мөнгөн орлого, ядуурлын шугамын бодит өсөлт
Main Article Content
Abstract
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллийн гол зорилго нь төгрөгийн дотоодын худалдан авах чадварыг олон улсын стандарт арга зүйгээр тооцож, түүнийг үндэслэн 1990-2011 оны өрхийн сарын дундаж мөнгөн орлогыг зэрэгцүүлэх үнээр үнэлж, түүний бодит өсөлтийг тооцож үнэлгээ өгөх явдал юм. Хүн амын ядуурлын түвшинг тодорхойлоход суурь болдог ядуурлын шугамын тооцоо үндэслэл муутай хийгдэж ирсэн ноцтой асуудлыг хөндөн тоо баримтаар нотлон харуулж, улмаар ҮСХ-ноос зарласаар ирсэн хүн амын амьжиргааны доод түвшинг дахин засварлаж зарлах, ядуурлын үзүүлэлтүүдийн 2005 оноос хойшхи тооцоог эргэж нягтлан үзэхийг санал болгосон.
Article Details
Section
Article