Булган аймгийн Сэлэнгэ сумын төвийн ерөнхий төлөвлөгөө

Main Article Content

Л. Уранбилэг
Э. Эрхэмбаяр
Д. Дорлигжав

Abstract





Энэхүү ерөнхий төлөвлөгөөний гол зорилго нь Сэлэнгэ сумын төвийн хөгжлийн ирээдүйг Булган аймгийн хөгжлийн чиг үүрэгтэй уялдуулан улмаар эдийн засаг, нийгмийн өнөөгийн чиг хандлага, хүн амын амьжиргаа, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсан ажил болно. Тухайн сумын төв нь 1981 онд Ингэт толгойн сангийн аж ахуй гэдэг нэртэй байхад ерөнхий төлөвлөгөө хийгдснээс хойш өдий хүртэл дахин ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй байна. Сумын төв нь нийтдээ 504.47 га нутаг дэвсгэртэй бөгөөд төлөвлөлтийн хугацаанд 1336.7 га болох төлөвтэй байна.


Хот суурингийн газрыг зөв оновчтой ашиглаж, хамгаалахын тулд суурьшлын тэг гортиг болон тэлэх нөөц бүсийн доторх нутаг дэвсгэрийг хотын функциональ бүсүүдэд төрөлжүүлэн төлөвлөж, тэдгээрийн ерөнхий чиг, үүрэг онцлогийг тодорхойлов.





Article Details

Section
Article
Author Biographies

Л. Уранбилэг

Ph.D, Агроэкологийн Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Э. Эрхэмбаяр

Mагистр, Агроэкологийн Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль

Д. Дорлигжав

Mагистрант, Шинжлэх Ухааны Сургууль, Монгол Улсын Их Сургууль