ТОП-20 индексийн өгөөжийн хэлбэлзэл, валютын ханшийн хэлбэлзлийн нөлөө
Main Article Content
Abstract
Судалгааны ажлаар хөрөнгийн зах зээл дээрх ТОП-20 индексийн өгөөжийн хувийг тооцоолох, өгөөжийн хэлбэлзэл өмнөх хугацаанаас хамаарч байгаа эсэхийг тодорхойлох, валютын ханшийн хэлбэлзэл хөрөнгийн зах зээлийн өгөөжийн хэлбэлзэлд хэрхэн нөлөөлж байгааг харуулахыг зорьсон. Судалгааны үр дүнгээс харвал, ТОП-20 индекс хэлбэлзэл ихтэй, өмнөх хугацаанаас хамаарах хамаарал өндөртэй бөгөөд хэлбэлзлийг тайлбарлаж буй нөхцөлт дисперс нь ARCH бүлэг загвараар тодорхойлогдож байна. Валютын ханшийн хэлбэлзэл нь ТОП-20 индексийн өгөөжийн хэлбэлзэлд нөлөөлж байгааг олон хүчин зүйлийн ARCH загварын тооцоонд ашиглагддаг диагональ BEKK аргаар тооцож харуулсан ба ханшийн хэлбэлзэл ихтэй үед ТОП-20 индекс хэлбэлзэл ихтэй байдаг байна. Судалгааны үр дүнд үндэслэн хөрөнгийн зах зээлийг тогтворжуулах шат дараалсан арга хэмжээ авах талаар санал, дүгнэлтийг гаргалаа.
This paper investigates the return of TOP-20 index, particularly determines whether the fluctuations of stock return depend upon the previous periods; and the influence of the exchange rate volatility to there turn of stock. It was found that the return of TOP-20 index has high volatility during the sample period, depends signi cantly upon the previous periods and conditional variance is explained by ARCH process. The influence of the exchange rate volatility to the return of TOP-20 has demonstrated by Diagonal BEKK model which is used in multivariate ARCH models and the result shows that the exchange rate volatility generates stronger impact on volatility of return of TOP-20 index. Thus, step-by-step arrangements need to be taken into actions for the stabilization of the capital market of Mongolia.