Монгол эмэгтэйчүүдийн анхны төрөлтийн нас, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс

Main Article Content

Баярбилэгийн Бүжинтуул

Abstract





Эмэгтэйчүүдийн анхны төрөлтийн нас буюу хүүхэд тээж эхлэх үеийн нас нь тухайн эмэгтэйн амьдралынхаа туршид төрүүлэх хүүхдийн тоонд нөлөөлдөг. Энэхүү судалгаагаар Монгол эмэгтэйчүүдийн анхны төрөлтийн насны статистик тархалтыг тодорхойлох, мөн анхны хүүхдээ төрүүлэх насанд тухайн эмэгтэйн шинж байдал хэрхэн нөлөөлдгийг судлах зорилго тавин энэ төрлийн өгөгдөл дээр хийдэг Survival analysis буюу тохиох хугацааны шинжилгээг1 параметрийн болон параметрийн бус аргуудаар хийж гүйцэтгэсэн. Ашигласан өгөгдөл нь Монгол улсын хэмжээнд 2013 онд явагдсан Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа (НҮТС)-ны нөхөн үржихүйн насны (15-49 нас) эмэгтэйчүүдийн мэдээлэл (n=12830) бөгөөд уг өгөгдөл дээр эмэгтэйчүүдийн анхны төрөлтийн насыг хүн ам, нийгэм-эдийн засгийн хүчин зүйлсээс хамааруулан параметрийн хэд хэдэн загваруудаар үнэлж үзээд, үүнээсээ өгөгдөлтэй хамгийн сайн нийцэж байсан лог-логистик загварыг сонгон регрессийн шинжилгээг хийсэн. Судалгааны үр дүнгээр, хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийн анхны төрөлтийн дундаж нас ойролцоогоор 22 ба тэдний дийлэнх (81.7%) нь 25 нас хүрэхээсээ өмнө анхны хүүхдээ төрүүлжээ. Лог-логистик загвараар, анхны төрөлтийн насанд нөлөөлөх хүчин зүйлсэд эмэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн нас, боловсролын түвшин, аж байдлын түвшин, оршин суугаа бүс, үндэс угсаа, гэр бүл төлөвлөлтийн арга хэрэглэдэг эсэх зэрэг орж байна.






The age at rst birth of a woman in uences the number of children the woman would give birth throughout her reproductive period. In this study, parametric and non-parametric survival analysis techniques have been applied to determine the statistical distribution of the age at rst birth of a woman and to identify significant determinants of age of rst birth of Mongolian women. Using data from the Social Indicator Sample Survey (SISS) conducted in 2013 on women of reproductive age (15-49 years), the study tted several parametric Accelerated Failure Time models with covariates, from which the log-logistic model was selected as the best parametric distribution for age at rst birth. The results revealed that, among the women who gave birth, the average age at rst birth was about 22 years and most of them (81.7%) had given birth before they attained 25 years of age. By the log-logistic model, the age at rst birth of a woman was determined by her age at first marriage, her educational level, wealth status, region of residence, ethnicity and whether or not the women ever had practiced family planning.









Article Details

Section
Article
Author Biography

Баярбилэгийн Бүжинтуул

Mагистр (МА), МУИС-ШУС-ийн Эдийн засгийн тэнхим, багш