Хятад хэлэнд орсон монгол үгийн утгын хувирал, хөгжил

Metamorphosis and development of Mongolian loanwords in Chinese language

Authors

  • Gerelt-Ireedui B. МУИС-ийн ГХСС-ийн Хятад судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D)

DOI:

https://doi.org/10.22353/MJFLC2012103

Keywords:

хятад хэл, монгол үг, утга нэмэгдэх, утга гээгдэх, утга солигдох, утга шилжих

Abstract

Аливаа харь хэлний үг хэллэг шинэ хэлэнд идээшин шингэх явцад тухайн үгэнд олон талын өөрчлөлт ордог. Ийм өөрчлөлтүүдийн нэг бол харь хэлний үг өөр хэлэнд орсноор түүний дотоод тал болох утга өөрчлөгдөх үзэгдэл байдаг. Хятад хэлэнд орсон монгол үгс ч ийм өөрчлөлтийг тойроогүй байна.

Монгол, хятад хоёр үндэстэн түүхийн хөгжлийн явцад зэрэгцэн оршиж, янз бүрийн байдлаар харилцаатай явж ирсний бодит тусгал болж хятад хэлэнд нэгэн цагт зээлдэн хэрэглэгдэж байсан болон эдүгээ уусан шингээд хэрэглэгдэн буй монгол үгсийн утгын хувирал өөрчлөлт нь үгийн утга нэмэгдсэн, утга гээгдсэн, утга солигдсон хийгээд утга шилжсэн гэсэн дөрвөн тал дээр илэрч байна. Үүнээс бидний баримтаар утга нэмэгдсэн үгс 2% , утга гээгдсэн үгс 1% , утга солигдсон 0,7% , утга шилжсэн үгс 0,5% -ийг эзэлж байна. Хятад хэлэнд орсон нийт монгол үгийн ердөө 4,2% нь л ямар нэгэн байдлаар утгын өөрчлөлтөд орсон ба 95,8% нь буюу ихэнх хэсэг нь хятад хэлэнд үндсэн утгаа хадгалан хэрэглэгджээ.

要了解汉语词汇的发展,除了要弄清楚汉语本身的词汇外,还必须对汉语与其它

语言在历史上的接触和融合的状况有深入的了解。

汉语中的蒙古语借词是汉语受蒙古族语言的影响而产生的词。蒙古语词语借入汉语后,虽然它是外来词,但成为汉语的一个成员,还是随着汉语词汇的发展而变化。这表现在词义的增多、词义的减少、词义减少并增加和词义的转移四个方面。

汉语中的蒙古语借词当中词义增多的占 2%,词义减少的占 1%,词义减少并增加的占 0,7%,词义转移的各占 0,5%。汉语中的蒙古语借词的 95,8 % 未变它原蒙古语的意义。

References

Бадамдорж Д., Монгол хэлний утга судлал (дэд дэвтэр), УБ., 2001.

Ганбаатар Я., Өвөг ба эртний монгол хэлний судалгаа, УБ., 2008.

Мөнхсайхан С., “Монгол хэлэн дэх харь гаралтай үгийг судалсан байдал “Монгол хэл шинжлэл, УБ., 2001, Боть 6, 5-р дэвтэр

МУБИС, Монгол судлалын сургууль, Орчин цагийн монгол хэл, УБ., 2004.

Цэвэл Я., Монгол хэлний товч тайлбар толь, УБ., 1966.

Нансалмаа Н., Үгийн сан судлал, УБ., 2005.

Чулуунбаатар Л., Үгийн утга шилжих үзэгдэл, Монгол судлал сэтгүүл, Боть ХХIX (300), 2008.

岑麒祥 《汉语外来语词典》北京 1990 (Цөн Цисяан, Хятад хэлний харь үгийн толь, Бээжин, 1990)

陈刚、宋孝才、张秀珍《现代北京口语词典》北京 1997 (Чөн Ган, Сун Сяоцаи, Жан Сиүжэнь, Орчин цагийн бээжин ярианы хэлний толь бичиг, Бээжин, 1997)

辞海(缩印本)上海 1999 (Үгийн далай /хураангуй дэвтэр/, Шанхай, 1999)

达。巴特尔《汉蒙词典》(第三版)北京 2007 (Баатар Д., Хятад-монгол толь бичиг /гуравдугаар хэвлэл/,Бээжин, 2007)

符淮青《现代汉语词汇》北京 1985 (Фү Хүаицин, Орчин цагийн хятад хэлний үгийн сан, Бээжин, 1985)

郭伏良《新中国成立以来汉语词汇发展变化研究》河北 2001 (Гүо Фүлян, Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойшхи хятад хэлний үгийн сангийн өөрчлөлт хөгжлийн судалгаа, Хөбэи, 2001)

胡晓清《外来语》北京 1998 (Ху Сяоцин, Ормол үг, Бээжин, 1998)

刘正琰、高名凯、麦永乾、史有为《汉语外来词词典》上海 1984 (Лиү Жөнтань, Гао Минкаи, Маи Юунцеэнь, Шы Ёүвэи, Хятад хэлний ормол үгийн толь бичиг, Шанхай, 1984)

史有为《汉语外来词》北京 2003 (Шы Ёүвэи, Хятад хэлний харь үг, Бээжин, 2003)

史有为《外来词——异文化的使者》上海 2004 (Шы Ёүвэи, Харь үг – өөр соёлын элч, Шанхай, 2004)

王力《汉语词汇史》北京 1993 (Ван Ли, Хятад хэлний үгийн сангийн түүх, Бээжин, 1993)

《现代汉语词典》北京 1979, 1994, 1999, 2003, 2005 (Орчин цагийн хятад хэлний толь бичиг, Бээжин, 1979, 1994, 1999, 2003, 2005)

Published

2023-05-03

How to Cite

B., G.-I. (2023). Хятад хэлэнд орсон монгол үгийн утгын хувирал, хөгжил: Metamorphosis and development of Mongolian loanwords in Chinese language. Mongolian Journal of Foreign Languages and Cultures, 16(363), 24–32. https://doi.org/10.22353/MJFLC2012103

Most read articles by the same author(s)