Нүүрстөрөгчийн нанометрийн эрэмбийн хэмжээтэй бүтцүүдийн механик онцлогууд
DOI:
https://doi.org/10.22353/physics.v26i490.515Keywords:
нүүрсэн электрод, нуман ниргэлгэ, катод дээр ургасан материалAbstract
Усанд дотор нүүрсэн электродын хооронд явагдах нуман ниргэлгийн явцад катод дээр ургасан материал болон ниргэлгийн явцад электродуудаас салж орчин луу орсон хэсгүүдийн бүтэц, шинж чанарыг судлав. Электродоос ууршин ус руу орж байгаа хэсгүүдийг цуглуулж авсан дээж нь нүүрстөрөгчийн нимгэн үе ба хуудсуудаас тогтох микроны эрэмбийн хэмжээтэй жижиг хэсгүүд ба нанометрийн эрэмбийн хэмжээний диаметртэй шугаман хэсгүүдийг агуулдаг. Катод дээр ургаж томорсон материал нь гурван өөр төрлийн жижиг хэсгүүдээс тогтох бөгөөд эдгээрийн дотроос нанометрийн эрэмбийн хэмжээтэй жижиг хэсгүүд болон шугамлаг хэсгүүдийн нэгж эзлэхүүн дотор орших тоо нь хамгийн олон байдаг. Энэ дээж дотор агуулагдах шугаман бүтцүүдийн зарим хэсэг нь нанохоолой, зарим нь нано утас байх ба эдгээр нь хоёр хэмжээст нимгэн үе графитаас хуулрах үедээ хуйлагдан эргэх замаар эсвэл графитын доторхи жижиг үрлүүд болон аварга хэмжээтэй хэсгүүдээс ургах замаар бий болдог.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.