Салхины явцад ажиглагдах хуйн параметрүүдийг тодорхойлох нь
DOI:
https://doi.org/10.22353/physics.v28i510.660Keywords:
Салхины хэмжигдэх хурд, Хуйн радиусAbstract
Салхины явцад хуй ажиглагдах тохиолдолд бүртгэгдэх хурд ба чиглэлийн өгөгдлийг
байгуулж түүнийг дундажлан салхины хэмжигдэх хурд ба чиглэлийг гаргах асуудлыг
судлав. Хэмжигдсэн хурдыг байгуулсан өгөгдлөөс гаргахын тулд хуйн тангенциал
хурдыг Ранкины загвараар өгөгдөнө гэж үзсэн бөгөөд хуйн хэмжээг захын тойргийн
тангенциаль хурд нь салхины хурдтай тэнцүү байна гэсэн нөхцөлөөр хязгаарлав.
Хэмжигдсэн хурд ба чиглэлийн өгөгдлийг байгуулахдаа хугацааны эгшин бүр дээр
хэмжигдэх хурд ба чиглэлийг нэг минутын интервалаар дундажлав. Хэмжигдэх хурд
ба чиглэлийг байгуулснаар салхины дотор ажиглагдах хуйн радиус, хамгийн их хурд
зэрэг гол хэмжигдэхүүнүүдийг тодорхойлов.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.