Салхины хурдны өгөгдөл дотор ажиглагдах хэт өндөр утгуудыг тайлбарлах нь

Authors

  • Ванчинхүү Ж МУИС, ШУС,Физикийн тэнхим
  • Амгалан Г Цаг уур, орчин шинжилгээ, мэдээллийн хүрээлэн, БОАЖЯ

DOI:

https://doi.org/10.22353/physics.v25i478.233

Keywords:

Ранкины хуй, төгсгөлөг хэмжээтэй хуй

Abstract

Монгол улсын газарзүйн онцлогоос шалтгаалан ажиглагдах салхины хэвтээ хавтгай дээрх хурдны онцлогийг салхины хурдны өгөгдлийн сангийн мэдээлэлд түшиглэн судалж энэ өгөгдлийн санд ажиглагдах хэт өндөр утгуудын учир шалтгааныг тайлбарлав. Салхины дотор хуй үүсэж энэ нь хэмжих багажийг дайран өнгөрөх тохиолдолд уг багажид хэт өндөр хурд бүртгэгдэх боломжтойг үзүүлэв. Хурдны утгуудыг шинжлэн загварчлах замаар ажиглагдаж буй хуйн зарим онцлогийг тодорхойлж хуйн хялбар загваруудтай жишиж тухайн бүс нутагт ажиглагддаг хуйн талаар ерөнхий дүгнэлт гаргав. Энэ өгүүлэлд хуйн шинж чанарыг гаргахдаа Ранкины хуй болон төгсгөлөг хэмжээтэй хуйн загваруудыг авч үзсэн.
PACSnumber: 93.30.Db,93.85.Bc,95.75.Wx

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-02-25

How to Cite

Ж, В., & Г, А. (2022). Салхины хурдны өгөгдөл дотор ажиглагдах хэт өндөр утгуудыг тайлбарлах нь. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 25(478), 195–202. https://doi.org/10.22353/physics.v25i478.233

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)