PANi/GO композит нэгдлийн цахилгаан химийн шинж чанарын судалгаа

Authors

  • Бумаа Б ШУА, Физик, технологийн хүрээлэн, Материал судлалын салбар
  • Болормаа Б ШУА, Физик, технологийн хүрээлэн, Материал судлалын салбар
  • Уянга Э ШУА, Физик, технологийн хүрээлэн, Материал судлалын салбар
  • Сэвжидсүрэн Г ШУА, Физик, технологийн хүрээлэн, Материал судлалын салбар
  • Алтанцог П ШУА, Физик, технологийн хүрээлэн, Материал судлалын салбар

DOI:

https://doi.org/10.22353/physics.v31i536.333

Keywords:

полианилин(PANi), графены оксид(GO), цахилгаан химийн шинж чанар

Abstract

Энэхүү ажилд үе хоорондын полимержих аргаар полианилиныг графены оксид (PANi/GO) -оор жингийн 1-10% байхаар хольцлон композит нэгдлийг гарган авч, улмаар композит нэгдлийн цахилгаан химийн шинж чанарыг циклик вольтамперметр (cyclic voltammetry-CV), цахилгаан химийн импеданс спектроскопи (electrochemical impedance spectroscopy-EIS), цэнэглэгдэх/цэнэг алдах (charge/discharge-CD) аргуудаар судалсан үр дүнгүүдийг харуулав. Судалгааны дүнгээс харахад графены оксидоор хольцолсон композит PANi/GO нэгдлийн цахилгаан химийн үзүүлэлтүүд хольцлоогүй полианилинтай харьцуулахад эрс сайжирсан байна. Графены оксидыг жингийн 10% -аар хольцолсон композит нэгдлийн исэлдэн ангижрах урвалын идэвх сайн, эсэргүүцэл багатай, хувийн цахилгаан багтаамж өндөр (355 Ф/г) байв. Мөн дээжүүдийн гадаргуугийн морфологи, химийн найрлагыг энергийн тархалтын спектрометр бүхий сканин электрон микроскопи (SEM-EDS) ашиглан тодорхойлсон үр дүнг үзүүлэв.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-14

How to Cite

Б, Б., Б, Б., Э, У., Г, С., & П, А. (2022). PANi/GO композит нэгдлийн цахилгаан химийн шинж чанарын судалгаа. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 31(536), 31–36. https://doi.org/10.22353/physics.v31i536.333

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)