Цагаан тугалга (Sn) болон нүүрстөрөгчийн нано мяндсаар (CNF) хольцолсон шпинел Li4Ti5O12-ийн бүтэц, шинж чанарын судалгаа

Authors

  • Уранбайгал Э ШУА -ийн Физик Технологийн Хүрээлэн, Материал судлалын салбар
  • Мөнхбаатар А ШУА -ийн Физик Технологийн Хүрээлэн, Материал судлалын салбар
  • Сарантуяа Л ШУА -ийн Физик Технологийн Хүрээлэн, Материал судлалын салбар
  • Цогбадрах Н
  • Сэвжидсүрэн Г ШУА -ийн Физик Технологийн Хүрээлэн, Материал судлалын салбар

DOI:

https://doi.org/10.22353/physics.v32i553.586

Keywords:

LTO, CNF, золь гелийн арга, НФО, PAW, GGA

Abstract

Энэхүү ажилд литийн ионы батарейн анодын материал болох шпинел Li4Ti5O12 нэгдлийг цагаан тугалга (Sn) болон нүүрстөрөгчийн нано мяндас (carbon nanofiber) -аар хольцолж Li3.9Sn0.1Ti5O12, Li3.9Sn0.1Ti5O12/CNF нэгдлүүдийг золь гелийн аргаар гарган авч, дээжүүдийн бүтэц, шинж чанарыг онол болон туршлагын аргуудаар судалсан үр дүнг харуулав. Дээжийн кристалл бүтцийн шинж чанарыг судлахад рентген дифракцийн арга (XRD), нил улаан туяаны спектроскоп (FTIR)-ийн аргуудыг ашиглав. Онолын загварчлалын QUANTUM ESPRESSO багц програмаар Нягтын функционалийн онол дээр суурилсан ab initio квант механикийн аргыг ашиглан кристалл бүтэц ба электрон бүтцийн тооцооллыг гүйцэтгэлээ. Li3.9Sn0.1Ti5O12-ийн төлөвийн нягтыг тооцоолоход хориотой бүсийн өргөн цэвэр Li4Ti5O12-тай харьцуулахад харьцангуй бага буюу Eg=1.35 эВ байгааг харууллаа.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-03-14

How to Cite

Э, У., А, М., Л, С., Н, Ц., & Г, С. (2022). Цагаан тугалга (Sn) болон нүүрстөрөгчийн нано мяндсаар (CNF) хольцолсон шпинел Li4Ti5O12-ийн бүтэц, шинж чанарын судалгаа. Scientific Transaction of the National University of Mongolia. Physics, 32(553), 44–49. https://doi.org/10.22353/physics.v32i553.586

Issue

Section

Research article

Most read articles by the same author(s)

1 2 > >>