Цагаан тугалга (Sn) болон нүүрстөрөгчийн нано мяндсаар (CNF) хольцолсон шпинел Li4Ti5O12-ийн бүтэц, шинж чанарын судалгаа
DOI:
https://doi.org/10.22353/physics.v32i553.586Keywords:
LTO, CNF, золь гелийн арга, НФО, PAW, GGAAbstract
Энэхүү ажилд литийн ионы батарейн анодын материал болох шпинел Li4Ti5O12 нэгдлийг цагаан тугалга (Sn) болон нүүрстөрөгчийн нано мяндас (carbon nanofiber) -аар хольцолж Li3.9Sn0.1Ti5O12, Li3.9Sn0.1Ti5O12/CNF нэгдлүүдийг золь гелийн аргаар гарган авч, дээжүүдийн бүтэц, шинж чанарыг онол болон туршлагын аргуудаар судалсан үр дүнг харуулав. Дээжийн кристалл бүтцийн шинж чанарыг судлахад рентген дифракцийн арга (XRD), нил улаан туяаны спектроскоп (FTIR)-ийн аргуудыг ашиглав. Онолын загварчлалын QUANTUM ESPRESSO багц програмаар Нягтын функционалийн онол дээр суурилсан ab initio квант механикийн аргыг ашиглан кристалл бүтэц ба электрон бүтцийн тооцооллыг гүйцэтгэлээ. Li3.9Sn0.1Ti5O12-ийн төлөвийн нягтыг тооцоолоход хориотой бүсийн өргөн цэвэр Li4Ti5O12-тай харьцуулахад харьцангуй бага буюу Eg=1.35 эВ байгааг харууллаа.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2022 Физик сэтгүүл
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.