Монгол хэлний гадаад үгийн бичлэгийг нэг мөр болгосон тухай тэмдэглэл
About the systematization on transliterating foreign words into Mongolian
Abstract
Монгол хэлний кирил бичлэгийн стандарт тогтоох нь нийгэм, соёл, боловсрол, шинжлэх ухааны өргөн талбарт зайлшгүй шаардагдаж буй чухал ажил мөн. Нэн ялангуяа дэлхий нийтэд нээлттэй ардчилсан Монгол улсын хувьд дэлхийн хэл соёлтой харилцан хаяа нийлж, золголдон учирах өнөө, ирээдүйд үндэсний хэл, соёлын дархлаагаа хадгалан сайжруулах бодлого, тогтолцоо нэн тулгамдсан хэрэг болж байна. Үүнийг шийдвэрлэхээр холбогдох байгууллагуудаас хийж буй энэ алхамыг сайшаалтай. Гэлээ ч хэлний тухай хууль тогтоомж, тогтоол, тушаал бол олон нийтийн оролцоо, зохион байгуулалтыг шийдэх зам болохоос хэлний хөгжлийг хувьсган өөрчлөх боломжгүй. Ерөнхий болон эх хэлний хууль зүй, тогтолцоог сайтар мэдэх нь, хэл хоорондын харилцан холбоо, нөлөөлөл, тухайлбал, харь хэл соёлын нөлөөг тусган авах болон өөриймшүүлэн авахад гол үндэс болох бөгөөд үүнийг орхигдуулах буюу Дутуу хагас ашиглах нь энэ мэт сайхан ажлыг чанаргүй, үнэ цэнгүй болгож болно. Тогтоолын хавсралт бол уг ажлыг хэрэгжүүлэх үлгэр загвар болох тул алдаа мадагтай байх нь ихээхэн хор хохиролтой бөгөед дор хаяж, хуучин гарсан тайлбар толь, харь хэлний толь, хоёр хэлний толь. зөв бичих зүйн толь болон мэргэжлийн бусад суурь мэдлэгийг ашиглах, мэргэжилтнийг хангалттай зохион байгуулж оролцуулах нь дараа дараагийн ажилдаа бодох зүйл байна.