МУИС-ийн утга зохиолын дугуйлангийн үүсэл, хөгжил, хувьсал
Origin, development and evolution of the literary club, National University of Mongolia
Abstract
МУИС-ийн Утга зохиолын дугуйлан 1950-аад оноос үүсэж, үл тасалдан үйл ажиллагаагаа явуулж ирсэн ч 1960, 1980, 1990, 2010 онуудад эрчимтэй үйл ажиллагаагаа өрнүүлсээр ирсэн байна.
МУИС-ийн Утга зохиолын дугуйлан нь авьяас билигтэй залуусыг хүсэл сонирхол, тэмүүллээр нь урин дуудаж, тэдний уран зохиолын авьяас билгийг онол-судлалын тогтолцоотой мэдлэгээр хөгжүүлдэг тул энэ дугуйлангийнхан хожим сайн зохиолчид болдог онцлогтой ажээ. Тиймд МУИС-ийн Утга зохиолын дугуйлангаас Монголын уран зохиолын гол төлөөлөгчид болох зохиолчид, судлаачид олноороо төрж гарчээ.
МУИС-ийн Утга зохиолын дугуйлангийн түүхэн хөгжил хувьсал, мөн чанар, үе үеийн төлөөлөгчдийн бүтээл туурвилыг аваад үзэхэд Монголын утга зохиолын түүхэн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэн болох нь харагдаж байна.