МОНГОЛЫН ЦАЙР-ХАРТУГАЛГАНЫ ӨНӨӨ БА ИРЭЭДҮЙ
Abstract
Монгол улсын нутаг дэвсгэрийг олон томоохон структуруудийн уулзвар зангилаа хэсэгт байрладаг, ашигт малтмалын хувьд харьцангуй баян гэж үздэг. Сүүлийн 10 гаруй жилд олон улс орон монголын геологийн судалгаанд хөрөнгө оруулалт хийж ашигт малтмалын ордын эрэл, хайгуулын ажлыг хийж байгаагийн зэрэгцээ зарим ашигт малтмалын ордуудыг олборлон ашиглаж эхлээд байна. Нөгөө талаас дэлхий дахины хэмжээнд цайр, хартугалга ба тэдгээрийн дагалдагч элементүүдийн хэрэглээ , үнэ ханш ерөнхийдөө өсөх хандлагатай байна. Үүнтэй уялдаж манай орны цайр, хартугалганы нөөцийн байдалд үнэлэлт өгч цаашид түүнийг өсгөх, геологи хайгуулын ажлыг орчин үеийн арга аргачлалаар явуулах, зрчимжүүлэх шаардпага гарч байгаа юм. Энэ бүхэнтэй уялдуулан Монголын цайр хартугалганы талаар урьд өмнө хийгдсэн геологийн судалгааны байдалд дүн шинжилгээ хийж ойрын ирээдүйн хэтийн төлөө, судалгааны чиглэлийн талаар өөрийн санал, бодлоо энэхүү өгүүлэлд тусгав.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Геологийн асуудлууд
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.