ДОРНОД МОНГОЛЫН ХҮДРИЙН БҮСЛҮҮРИЙН ХЭМЖЭЭН ДЭХ ХОЖУУ МЕЗОЗОЙН ХҮДРИЙН БҮРДЭЛ
Keywords:
мезотермал хүдэржилт, эпитермал хүдэржилт, хүдрийн бүрдэл, үүслийн эгнээ, рифт, вулкан- тектоник хотгор, ховдолAbstract
Дорнод Монголын хүдрийн бүслүүрийн хэмжээнд өргөн тархалттай шүлтлэгдүү найрлагатай трахибазальт-трахириолитийн формацтай холбоотой олон төрлийн ашигт малтмалын хүдэржилтийг Дорнод нэртэй хүдрийн бүрдэлд нэгтгэн түүний дотор мезотермал ба эпитермал гэсэн дэс дараалсан хоёр эгнээг ялгав. Мезотермал эгнээнд мөнгө агуулсан холимог металлын, кварц-алтны судлын, уран-титаний төрлийн хүдэржилтийг, эпитермал эгнээнд мөнгө агуулсан хартугалга-вольфрамийн, алт-мөнгөний, мөнгө-хартугалганы, кварц-флюоритийн, кварц-мөнгөн усны, кварц-сурьм-мышьякийн, молибден-ураний хүдэржилтийг хамрууллаа. Хүдрийн энэ бүрдлийн орд, илрэлүүдийн тархалт нь рифтоген үүсэлтэй вулкан-тектоник хотгор, ховдол тэдгээрийн элементүүд болон хагарал, бутралын бүсүүдээр хянагдаж байна.
Downloads
References
Гантөмөр Х., Батжаргал Ш. Дорнод Монголын хожуу мезозойн эпитермал хүдрийн комплекс. Геологи, УБ, 2001, № 2,3, х. 242-249
Доржготов Д. Свинцово-цинковое оруденение Восточно-Монгольского вулкано-плутонического пояса. Автореферат диссертации на соискание ученой степени кандидата геолого-минералогических наук. 1996.
Оболенский А. А. О генетических рядах рудных формаций низко-температурных гидротермальных месторождений Монголии и юга Сибири. В кн: эндогенные рудные формации Монголии. М., Наука, 1984. с. 163-172
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Геологийн асуудлууд
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.