МОНГОЛЫН НУТАГ ДАХЬ ИНДИ, КАДМИ АГУУЛАГЧ ОРДЫН ТӨРӨЛ БА ТАРХАЛТ
Keywords:
инди, кадми, сфалерит, гринокит, индит, плутоногенорд, вулканоген орд, шохойлог скарнAbstract
Энэ өгүүлэлд Монголын нутаг дахь инди, кадми агуулагч ордын төрөл тэдгээрийг агуулагч эрдсүүд ба тархалтын, талаар өөрийн болон бусад судлаачдын судалгааны үр дүнг ашиглан товчхон бичлээ. Монголын нутагт тархсан инди, кадми нь хожуу пермийн ба триасийн настай шүлтлэгдүү интрузив чулуулагтай холбоотой үүссэн төмөр-цайрт шохойлог скарний орд, юрийн настай олон фазтай жижиг интрузивтэй холбоотой мөнгө-цайр-хартугалганы плутоноген гидротермал орд, хожуу юра-түрүү цэрдийн бимодаль бялхмал чулуулаг дахь холимог металлын вулканоген гидротермал ордуудын хүдэр ба хүдрийг бүрдүүлэгч гол эрдэс сфалерит, хааяа галенит дотор агуулагдсан байна. Инди ба кадмийн өндөр агуулгатай ордын төрөл нь төмөр-цайрт шохойлог скарний / Төмөртийн овооны / төрлийн орд, илрэлүүд юм. Бусад төрлийн ордууд харьцангуйгаар инди, кадмийг бага агуулсан байна. Харин гидротермал ордууд нь мөнгөний өндөр агуулгатайгаараа онцлог байна.
Өнөөгийн нөхцөлд дэлхийн зах зээл дээр үнэ ба хэрэгцээ нь өсч байгаа инди , кадми зэрэг сарнимал халькофиль элементүүдийн нарийвчилсан, чиглэсэн судалгаа манай улсад бараг эхлээгүй, хавсрага байдлаар бага зэрэг судлагджээ.
Downloads
References
Доржготов Д. Монголын цайр-хартугалганы ордуудын ангилал. Геологийн асуудлууд. Уб., 2002, №5, х.94-105
Доржготов Д. Монголын цайр-хартугалганы металлогенийн бүсүүд. Геологийн асуудлууд. Уб., 2002, №5, х.143-192
Доржготов Д. Баян-Уулын холимог металлын ордын хүдрийн төрөл. Геологийн асуудлууд. Уб., 2003, №6, х. 125-133
Доржготов Д. Мөнгөн-Өндөрийн ордын хүдрийн эрдсийн найрлага, үүслийн үе шат. Геологи, 2005, 12, х. 142-147
Иванов В. В., Волгин В. Ю. Новые данные о природных концентрациях индия. ДАН. СССР, 130, №2, 1960
Магакьян И. Г. Рассеяннные элементы / В Кн: Редкие, рассеяннные и зедкоземельные элементы /Изд. АН Армянской ССР, Ереван, 1971,с 35-62
Мөнхбаяр С. Доржготов Д. Оорцог-Овоогийн цагаан тугалганы ордын скарны төрөл ба хүдэржилт. Геологийн асуудлууд. Уб., 2003, №6, х.144-151
Смирнов В. И., Гинзбург А. И., Григорьев В. М., Яковлев Г. Ф. Кадмий, индий /В Кн: Курс рудных месторождений /М., Недра, 1986, с. 268-270
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Геологийн асуудлууд
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.