ШАРГЫН ГОВИЙН ХОТГОРЫН ДАРАГДМАЛ СТРҮКТҮРИЙГ ИЛРҮҮЛЭХ СТРҮКТҮР - ГЕОМОРФОЛОГИЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН

Authors

  • Х.УЛАМБАДРАХ Монгол Улсын Их Сургууль

Keywords:

стрүктүр - геоморфологи, Шаргын говийн хотгор, стрүктүрын хураагуур, шугаман стрүктүр, контраст-аналогийн арга, агаарын геофизикийн судалгаа

Abstract

Морфострүктүрийн судалгаанд хэрэглэгддэг болон ашигт малтмалын эрлийн геоморфологийн судалгааны аргууд

Нефть, хийн болон бусад ашигт малтмал байх боломжтой стрүктүрийн идэвхтэй хэлбэрүүдийг илрүүлэх зорилгоор хийгддэг стрүктүр- геоморфологийн аргуудыг хээрийн ба суурин судалгаа гэж авч үздэг. Стрүктүр - геоморфологййн судалгааны хээрийн арга нь рельеф ба сэвсгэр хурдасын гадаад онцлог шинж, дотоод тогтоцын онцлог, гарал үүсэл, динамикийг судлах боломжийг олгох ба үүний үр дүнд тухайн газар нутгийн рельефэд илэрсэн идэвхтэй ба идэвхгүй тектоник стрүктүрийн онцлог шинжийг найдвартай илэрхийлэн гаргах бололцоотой болдог байна. Хээрийн судалгаанд 3 арга ашигладаг байна. 1) Рельеф ба рельеф үүсгэх явцын ерөнхий ба хэсэгчилсэн түүхэн морфогенетик судалгаа, 2) Нэг насны геоморфологийн түвшнүүдийн судалгаа, 3) Рельефтэй харьцуулсан шинэхэн хурдасын зузаан, литологи - фацын найрлага, орших нөхцлийн судалгаа

Стрүктүр - геоморфологийн суурин судалгааны арга нь агаар, сансарын зураг, топографийн зураг болон бусад тусгай зургууд дээр буусан рельефтэй холбон рельеф ба усан сүлжээний судалгаа хийдэг дээр үндэслэнэ. Рельеф ба сэвсгэр хурдасын гадаад онцлогийг судлах бололцоо олгодог учраас хээрийн аргаас ялгагдана, гэхдээ гарсан үр дүн нь хээрийн судалгаанд хэрэглэгдэхээс гадна хээрийн судалгаагаар батлагддаг. Суурин судалгаанд доорх аргуудыг цогцоор нь хийх шаардлагатай болдог байна. 1) Агаар, сансарын зургийн тайлалт, 2) Байр зүйн зургийн стрүктүр - геоморфологийн судалгаа: а) гадаргын байр зүйн дүрслэлийн тоон ба дүрсийн судалгааны арга, б) морфометрийн арга (стрүктүр- геоморфологийн агуулгатай шинэ морфометрийн зураг зохиох ба байр зүйн дүрслэлийн тоон ба график илэрхийлэл нь шинээр боловсруулагдана), в) бусад өөр зурагтай харьцуулан судлах судалгаа, 3) геофизикийн судалгааны материалын харьцуулалт, 4) палеогеоморфологийн сэргээн босголт, 5)тэгшрэлийн гадаргуугийн судалгаа, 6) стрүктүр геологийн судалгаа

Харин нефть, хий болон бусад ашигт малтмал (нүүрс, боксит, шороон ордууд) байх боломжтой стрүктүрийн бус хэлбэрүүдийг илрүүлэн гаргахад дарагдмал рельефийг илрүүлэх геоморфологийн аргуудыг өргөн ашигладаг. Үүнд, рельефийн дарагдмал хэлбэрүүдийн тойм судалгааны арга, байр зүйн гадаргын арга, байр зүйн эргийн шугамын арга, дарагдмал карстын хэлбэрийг судлах арга, гадарга дээрх рельефийн үлдэгдэл хэлбэрийн судалгааны арга гэх мэт аргууд ордог байна.

Энэ өгүүлэлд Монголын баруун хэсэгт орших Шаргын говийн хотгорт хийгдсэн морфострүктүрийн судалгааны зарим үр дүнг авч үзье. 

Downloads

Download data is not yet available.

References

Д.Бат Эрдэнэ, 2009. Шатах ашигт малтмал. Монголын геологи, ашигт малтмал, V боть, Улаанбаатар, Соёмбо принтинг, х. 269-373

А.Баясгалан, С.Хишигсүрэн, 2009. Неотектоник. Литосферийн плитийн тектоник, Монголын геологи, ашигт малтмал. IV боть, Улаанбаатар, Соёмбо принтинг, х. 420-435

Л.Б. Аристархова, 1979. Геоморфологические исследования при поисках нефти и газа. М., Из-во Мос. Ун.-а, 144 с.

А.Баясгалан, П.Галсан, Б.Цэмбэл, 1989. Шаргинская сейсмодислокация и Хасагт Хайрханское землетрясения 15 декабря 1988г. Линейные и кольцевые структуры территории МНР. Улан-Батор, с.62-64

Ли Го Юй, 2002. Теория седиментационных бассейнов. М., 93 с. Морфоструктурные исследования: теория и практика, 1985. От. ред. Н.В.Васильковский, М., Наука, 198 с.

В.Э.Мурзаева, 1982. Котловина Больших Озер. Геоморфология МНР, от. ред.-ы Н.А.Флоренсов, С.С.Коржуев, М., Наука, с. 135-148 Обоснование перспективных направлений геологоразведочных работ в мезокайнозойских впадинах Монголии, 2001. ОАО Татнефть, 49 с.

А.П.Рождественский, Ф.И.Хатьянов, В.А.Тихонова, В.В.Куряева, 1980. Региональные и зональные формы палеорельефа в связи споисками и разведкой нефти и газа. Палеогеоморфологические методы в нефтяной геологии. М., с. 31-37

А.Г.Рябухин, В.И.Макаров, Н.В.Макарова, 1988. Космические методы в геологии. М., Из-во Мос. Ун.-та, 143 с.

М.С.Трохименко, 1980. Роль палеогеоморфологических исследований при анализе влияния глубинных разломов на обстановку осадконакопления в позднем мелу на востоке Прикаспийской впадины. Палеогеоморфологические методы в нефтяной геологии. М., с. 77-81

Ю.Ф.Чемеков, В.И.Галицкий, 1974. Погребенный рельеф платформ и методы его изучения. Л., Недра, 186 с.

Petroleum potential of Mongolia, December 1990. Mongolian Petroleum Co. (MGT) & Exploration Associates International Texas (EAIT), p. 169-220

Prost G.L. 2001. Remote sensing for geologists: A guide to image interpretation. Second edition, Taylor & Francis

Wartes M.A., Carroll A.R., Greene T.J. 2002. Permian sedimentary record of the Turpan-Hami basin and adjacent regions, northwest China: Constraints on postamalgamation tectonic evolution. Bulletin, Geological Society of America, vol.114, number 2, p. 131-152

Logistics report of Airborne geophysicial survey, Gobi Altai aimag, Mongolia by Geosan LLC, October - December 2008. 53 p.

Downloads

Published

2023-11-07

How to Cite

Х.УЛАМБАДРАХ. 2023. “ШАРГЫН ГОВИЙН ХОТГОРЫН ДАРАГДМАЛ СТРҮКТҮРИЙГ ИЛРҮҮЛЭХ СТРҮКТҮР - ГЕОМОРФОЛОГИЙН СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮН”. Geological Issues 11 (November):114-21. https://journal.num.edu.mn/geology/article/view/6110.

Issue

Section

Судалгааны өгүүллэг

Most read articles by the same author(s)