МОНГОЛ УЛСЫИ ИХ СУРГУУЛИЙН ГЕОЛОГИЙН САЛБАР - 50 ЖИЛД

Authors

  • Х.Уламбадрах Монгол Улсын Их Сургууль, Геологийн салбар
  • Ж.Бямба Монгол Улсын Их Сургууль, Геологийн салбар
  • Л.Жаргал Монгол Улсын Их Сургууль, Геологийн салбар
  • Б.Бат Монгол Улсын Их Сургууль, Геологийн салбар

Keywords:

МУИС, геологи, геологийн салбар, дээд боловсрол

Abstract

Монгол улсад 20-р зууны хагасаас эхлэн геологи шинжилгээний ажил эрчимтэй өрнөж эхэлснээр өсөн нэмэгдэж байгаа мэргэжилтний хэрэгцээг дотоодын боловсон хүчнээр хангах шаардлага гарч ирсэн бөгөөд үндэсний геологийн сургалтыг зохион байгуулсан нь Монголын геологийн салбарын хөгжилд томоохон түлхэц болсон байна.

1960 оны 4-р сарын 11-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн ба МАХН-ын Төв хорооны 171/112-р тогтоолын дагуу тухайн ондоо МУИС-ийн БУФ-ийн Газар зүйн 3-р ангиас 13 оюутныг Геологийн 3-р анги болгон авч, шинээр 39 оюутан элсүүлэн хичээллүүлж эхэлснээр Монгол улсад Геологийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлжээ. 1969 онд МУИС-ийн харьяанд Политехникийн Дээд Сургууль (ПДС) байгуулагдсанаар бүтцийн өөрчлөлт хийгдэж Геологийн салбар Геологи, Уул Уурхайн Факультет (ГУУФ) болон өргөжсөн ба 1982 онд ПДС нь МУИС-иас бие даан салсанаар МУИС Геологийн ангигүй болжээ.

Монгол улсын ууган их сургууль МУИС-д Геологийн анги зайлшгүй байх шаардлагаар 1991 онд МУИС-ийн Ректорын тушаал гарч, тухайн оны 4-р сарын 1-нд БУФ-ийн дэргэд Геологийн тэнхим байгуулагдаж Газарзүйн салбарын II дамжаанаас 6 оюутан шилжүүлэн сургалтын ажлыг эхлүүлснээр МУИС-д геологийн мэргэжилтэн бэлтгэх хоёр дахь үе шат эхэлсэн юм. 1992 оноос Геологийн салбарын багшлах боловсон хүчин, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор өргөн мэдлэг боловсрол, үйлдвэрлэлийн дадлага туршлагатай эрдэмтэд, судлаачдыг багшаар ажиллуулж ирлээ. Тэнхимийн багш нар Монголын геологи, геодинамик, стратиграфи, тектоник, ашигт малтмалын геологи, петрографийн судалгаа, үлэг гүрвэлийн морфологи хөгжил, ангилал зүй, улиран хувьслын онолын судалгаа, ашигт малтмалын ордын нөөцийнтооцоо, эдийн засгийн үнэлгээ, мөн зайнаас тандан судлал, газрын доорх усны экологи, нүүрсний геологи, шатах ашигт малтмалын геохими, стрүктүр геоморфологийн чиглэлүүдээр ажиллаж, олон арван бүтээл туурвижээ. Эрдэм шинжилгээний ажлыг шинэ шатанд гаргах зорилгоор Геологи, эрдэс баялгийн судалгааны төв байгуулагдан ажиллаж байна.

МУИС-иар "овоглогдох” нийт 1203 геологич байдгийн 482 нь 1963-1982 онд төгссөн бол үлдсэн 721 геологич мэргэжилтнийг сүүлийн 15 жилд төгсгөжээ. МУИС-ийн Геологийн салбарын цаашдын зорилт нь улсын болон сургуулийн зорилтот бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөтэй нягт холбоотой төлөвлөгдсөн юм.

Downloads

Download data is not yet available.

References

Болд Л, Монголын геологийн өнөөгийн байдал, цаашид баримтлах бодлого, чиглэл, 2005. Геологийн асуудлууд, №222 (07), Улаанбаатар, х. 5-13

Дашдаваа С, Профессор Чулуун Д, 2005. Хэрлэнгийн геологийн экспедиц. Геологи, №12, Улаанбаатар, х. 14-16

Дашдаваа С, Лааган Б, 1989. Политехникийн дээд сургуулийн түүхэн замнал. Улаанбаатар, (хэвлэгдээгүй)

Дашдаваа С, Оюунгэрэл С, 2001. Монголын геологийн судалгаанд МУИС-ийн Геологийн салбарын төгсөгчдийн оруулсан хувь нэмэр. Геологийн асуудлууд, №3-4, Улаанбаатар, х. 448-454

Дашдаваа С, Гэрэл О, Лхамсүрэн Ж, ЧулуунД, 2000. МУИС-ийн багш дэд профессор Я.Болдын сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа. Геологи ба байгаль орчин, Улаанбаатар, х. 3-6

Жамъяндорж Ө, Бямба Ж, 2009. Монголын геологийн салбарын түүхийг бүтээлцсэн жирийн геологчид. Геологийн асуудлууд, №326 (10), Улаанбаатар, х. 5-19

Лхамсүрэн Ж, 1999. Монголын геологчид шинжлэх ухааны салбарт. Монголын геосудлаач, дугаар 4, Улаанбаатар, х. 72-82

Лхамсүрэн Ж, Батсүх Н, Цэвээнжав Ж, Чулуун Д, 2000. Геологийн сургууль-40. Улаанбаатар,

Пэрлээ А, 2006. Нэгэн жарны өнгөнд. Геологийн асуудлууд, №270 (08), Улаанбаатар, х. 7-13

Downloads

Published

2023-11-06

How to Cite

Х.Уламбадрах, Ж.Бямба, Л.Жаргал, and Б.Бат. 2023. “МОНГОЛ УЛСЫИ ИХ СУРГУУЛИЙН ГЕОЛОГИЙН САЛБАР - 50 ЖИЛД”. Geological Issues 11 (November):3-10. https://journal.num.edu.mn/geology/article/view/6094.

Issue

Section

Товч тэмдэглэл

Most read articles by the same author(s)

<< < 1 2 3 4 5 6 > >> 

Similar Articles

You may also start an advanced similarity search for this article.