МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХӨГЖИЖ БАЙСАН СҮБДҮКЦ-АККРЕЦЫН ЯВЦ БА ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ АСУУДАЛ

Authors

  • Ж.Бямба МУИС, Геологи-газарзүйн сургууль

Keywords:

Тува-Монгол, Монгол Алтай, Хангай-Хэнтий, өмнөд Mонгол, сүбдүкц, аккрец

Abstract

Сүбдүкц гэдэг бол сонгодог утгаараа литосферийн нэг плит нөгөө плит доогуур шургах геодинамикийн явцыг хэлнэ. Сүбдүкцийн явц тасралтгүй үргэлжлэх боловч шургаж байгаа плитийн тээж ирсэн арал, өргөгдөл зэрэг морфологийн эерэг элементүүд сүбдүкцийн бүсэнд тээглэж, шургах явцад ямар нэгэн хэмжээгээр саад болохоос гадна эх газрын нэг плит нөгөө плиттэй коллизод орж өргөгдөн улмаар орогенезэд автах явдал бий.

Уг явцыг тодорхойлдог геологийн бүрдэл байна. Түрбидит, гүн усны хурдас, гипербазит, зэрэг бүрдэл нь ерөнхийдөө сүбдүкцийг заах боловч тэдгээрийн уг сурвалж өөр өөр юм. Тухайлбал граувак зонхилсон терриген түрбидит нь арлан нумын юм уу эсвэл эх газрын идэвхитэй захаас зөөгдөж ирсэн байна. Харин яшма, цахиурлаг хурдас зэрэг гүн усны хурдас, гипербазит, шүлтлэг ба шүлтлэгдүү вулканит зэрэг нь шургаж байгаа далайн плитийн 1-р үеийг тодорхойлно.

Тэмдэглэж хэлэхэд эх газрын хурдасны нуралтын хурд шургаж байгаа плитийнхээс их байвал сүбдүкцийн бүсэнд нумын өврийн терриген зонхилсон шаантаг үүснэ. Харин шургаж байгаа плитийн хурд илүү байвал эх газрын (нумын) далай талын дэнжийн зах идэгдэж (эрозод орж) эхэлдэг байна.

Монголын нутаг дэвсгэрийн геологийн хөгжлийн түүх бүрэн судлагдаагүй боловч одоогоор мэдэгдэж байгаа сүбдүкц-аккрецийн явц хожуу протерозойгоос юрын эцэс хүртэл 5 удаа явагджээ (Бямба, 2009)

Downloads

Download data is not yet available.

References

Бямба Ж., 2009. Монголын тектоникийн дүүрэгчилэл. “Монголын геологи ба ашигт малтмал. Литосферын плитийн тектоник” номноос. Улаанбаатар, Соёмбо. Х.66-74.

Зоненшайн Л.П., Кузьмин М.И., Моралев В.М., 1976. Глобальная тектоника, магматизм, и металлогения. Москва, Недра. 21 Зс.

Турутанов Е.Х., Зорин Ю.А., 1978. Глубинное строение гранитных плутонов Монголии и Забайкалья. Новосибирск. Новосибирск, Наука. 210с.

Федерова М.Е., 1977. Геологическое положение и петрология гранитоидов Хангайского нагорья. Москва, Наука. 148с

Шенгёр А.М.С, Натальин Б.А., Бургман В.С., 1994 Тектоническая эволюция алтайд//Геология и геофизика, №7-8. С.41-58

Ярмолюк В.В., Коваленко В.И., Сальникова Е.Б. идр., 2002. Тектоно- магматическая зональность, источники магматических пород и геодинамика раннемезозойской Монголо-Забайкальской области// Геотектоника, №4. С.42-63.

Хаин В.Е., 1995., Овзаимосвязи процессов, происходящих не границах литосферных плит// Геотектоника, №2, с.99

Downloads

Published

2023-11-06

How to Cite

Ж.Бямба. 2023. “МОНГОЛЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХӨГЖИЖ БАЙСАН СҮБДҮКЦ-АККРЕЦЫН ЯВЦ БА ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ АСУУДАЛ”. Geological Issues 11 (November):18-25. https://journal.num.edu.mn/geology/article/view/6097.

Issue

Section

Судалгааны өгүүллэг

Most read articles by the same author(s)

1 2 > >>