МУИС-ийн Геологийн салбар – 65 жилд
Abstract
Монгол улсад 20-р зууны хагасаас эхлэн геологи шинжилгээний ажил эрчимтэй өрнөж эхэлснээр өсөн нэмэгдэж байгаа мэргэжилтний хэрэгцээг дотоодын боловсон хүчнээр хангах шаардлага гарч ирсэн бөгөөд үндэсний геологийн сургалтыг зохион байгуулсан нь Монголын геологийн салбарын хөгжилд томоохон түлхэц болсон байна.
1960 оны 4-р сарын 11-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн ба МАХН-ын Төв хорооны 171/112-р тогтоолоор МУИС-ийн БУФ-ийн 13 оюутныг Геологийн 3-р анги болгон, шинээр 39 оюутан элсүүлэн хичээллүүлж эхэлснээр Монгол улсад Геологийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсэн түүхтэй. 1969 онд МУИС-ийн харьяанд Политехникийн Дээд Сургууль (ПДС) байгуулагдсанаар Геологийн салбар Геологи, Уул Уурхайн Факультет (ГУУФ) болон өргөжсөн ба 1982 онд ПДС нь МУИС-иас бие даан салсанаар МУИС-д Геологийн мэргэжилтэн бэлтгэх ажил зогссон байдаг.
Монгол улсын ууган их сургууль МУИС-д Геологийн анги зайлшгүй байх шаардлагаар 1991 онд МУИС-ийн Ректорын тушаал гарч, тухайн оны 4-р сарын 1-нд БУФ-ийн дэргэд Геологийн тэнхим байгуулагдаж Газарзүйн салбарын II дамжаанаас 6 оюутан шилжүүлэн сургалтын ажлыг эхлүүлснээр МУИС-д геологийн мэргэжилтэн бэлтгэх хоёр дахь үе шат эхэлсэн юм. 1992 оноос Геологийн салбарын багшлах боловсон хүчин, сургалт-эрдэм шинжилгээний үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор өргөн мэдлэг боловсрол, үйлдвэрлэлийн дадлага туршлагатай эрдэмтэд, судлаачдыг багшаар ажиллуулж эхэлснээс хойш одоо тус тэнхим нь 13 багш, 2 туслах ажилтантайгаар ажиллаж байна. Тэнхимийн багш нар Монголын геологи, геодинамик, тектоник, ашигт малтмалын геологи, петрографийн судалгаа, палеогеограф, ашигт малтмалын ордын эдийн засгийн үнэлгээ, мөн зайнаас тандан судлал, газрын доорх усны экологи, нүүрсний геологи, шатах ашигт малтмалын геохимийн чиглэлүүдээр ажиллаж, олон арван бүтээл туурвижээ.
МУИС-иар “овоглогдох” нийт 1950-иад геологич байгаагийн 482 нь 1963-1982 онд төгссөн бол үлдсэн 1470 орчим геологич мэргэжилтнийг 1991 оноос хойш төгсгөжээ.
Downloads
Downloads
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2025 Geological Issues

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.
