Асрахуйн эдийн засаг симпозиумын танилцуулга

Authors

  • Maria S. Floro
  • Elizabeth M. King

Abstract

Асрахуйн эдийн засаг гэж юу вэ?

Энэхүү Асрахуйн эдийн засаг симпозиумд багтсан өгүүлэлд өрхүүдийн үзүүлдэг асрахуйн ажлыг илүү сайн ойлгох нь эдийн засаг хэрхэн ажилладаг, мөн аливаа олон нийтэд чиглэсэн бодлого, хөтөлбөрүүд хүссэн үр дүндээ хүрч чадаж байгаа эсэхийг илүү гүнзгий ойлгоход туслах юм. Асрахуйн эдийн засаг нь хүүхэд хооллох, хүүхдэд гэрийн даалгаварт нь туслах, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнд хувцаслахад туслах гэх мэт шууд халамж үзүүлэх үйл ажиллагаанаас эхлээд хоол хийх, хувцас угаах, ус авах гэх мэт шууд бие биетэйгээ харилцах шаардлагагүй шууд бус халамжийн үйл ажиллагаа зэрэг маш өргөн хүрээтэй үйл ажиллагааг хамардаг [ОУ-ын Хөдөлмөрийн Байгууллага, 2018:6]. Эдгээр үйл ажиллагааны ихэнхийг гэр бүлийн гишүүд эсвэл тусдаа амьдардаг хамаатнууд хийдэг. Мөн түүнчлэн, ашгийн болон ашгийн бус байгууллага, эсвэл ЗГ-ын харьяа халамж, үйлчилгээний байгууллагуудад ажилладаг цалинтай асрагчид гүйцэтгэдэг. Зарим тохиолдолд, ялангуяа бага насны хүүхдийг асрах зэрэг асрамжийн үйлчилгээг ажил олгогч нь эсвэл олон нийтийн байгууллагаас үзүүлж болдог.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2025-05-01