Хувьчлалын зарим асуудал
Abstract
Монгол улс ардчилал зах зээлийн эдийн засгийн замд гарснаас хойш 10 гаруй жил өнгөрчээ. Зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн үеийн нэгдсэн бодлогын нэг гол бүрэлдэхүүн хэсэг нь хувьчлэл гэдгийг бид мэднэ. Хэний ч биш улсын өмч ноёрхсон эдийн засгаас хувийн өмчийн олон хэвшил зонхилсон эдийн засагт шилжих үйл явц нь хувьчлалгүйгээр шийдэгдэх
бололцоогүй бөгөөд хувьчлалыг яаж явуулснаас шилжилтийн хувь заяа хамаарна. 1980 аад оноос хөгжингүй орнуудад хувьчлал эхэлсэн бөгөөд энэ нь манай орны хувьд онолын ч практикийн ч туршлага болсон гэж үздэг. 1990-ээд оны эхээр төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай улс орнууд хувьчлалд хамрагдсан нь шилжилтийн үеийн эдийн засгийн нөхцөл дэх хувьчлалын онцлогийн талаар судалгааны бүхэл бүтэн чиглэл бүрэлдэн тогтоход хүргэсэн юм.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.