Мөнгөний бодлогын үзүүлэлт

Authors

  • Boldbaatar D Монгол банкны Мөнгөний бодлогын хэлтэсийн захирал, Эдийн засгийн ухааны магистр

Abstract

Мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлэх үндэслэл нь үндэсний валютын тогтвортой байдлыг хангах, бодлогын хэрэгслийн бие даасан байдлыг бий болгох, сангийн бодлогын давамгайлах байдлыг арилгах, ил тод байж зөв тайлагнах асуудал болдог. Ийм нөхцөл бүрэн бүрдэхэд төв банкны үйл ажиллагаа бие даасан байхын зэрэгцээ бодлогын зорилтыг оновчтой сонгох шаардлагатай. Зорилгоо оновчтой тодорхойлох нь бодлогын цар хүрээг тогтоож, төв банкны үйл ажиллагааг гол асуудалд төвлөрүүлэн, улмаар бодлогын нягтралыг хангадаг. Улс төр, байгаль орчны болон цаг зуурын хүндрэлээс ангид бодлогын зорилтыг тогтоосноор төв банкны бие даасан байдал ч илүүтэй хангагдаж, төрийн бодлогын нэр хүнд өснө. 

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-03-06