Гадаадад ажиллагсадын гуйвуулга хөгжилд тустай юу

Authors

  • Batsukh A Эдийн засгийн ухааны доктор PhD. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч

Abstract

Гадаадад ажиллагсадын гуйвуулга / ГАГ / нь бага орлогтой болон хөгжиж буй орнуудын тухайд улам бүр чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Зөвхөн дүн мэдээнд тусгагдсан хөрөнгийн урсгалын хэмжээ 2003 оны байдлаар дэлхийд 90.0-100.0 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь хөрөнгийн албан ёсны цэвэр урсгал/ 30.0тэрбум ам.долл. / -аас бараг 3 дахин их, гадаадын шууд хөрөнгө
оруулалт/ 133.0 тэрбум ам.долл. / -ын дараа хоёрдугаарт орох санхүүжилтийн гадаад эх үүсвэр болоод байна. ГАГ-ын хэмжээ түүнийг хүлээн авагч 20 том орнуудад жилд 1.1-10.0 тэрбум ам.долларт хүрч ДНБ-ийх нь 7.0-37.3 хувийг бүрдүүлж байна. Манай орны жишээн дээр аваад үзэхэд л ГАГ нь юуны өмнө банкны системийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар,мөнгөний болон ханшийн бодлогод шууд нөлөөлөхүйц хэмжээнд хүрч үйлчилж байгаа билээ. Харин манай орны эдийн засгийн хөгжилд ГАГ нь чухам ямар нөлөөлөл үзүүлж байна вэ ? гэдгийг илүү танин мэдэх сонирхол олон судлаачид, айл өрх болон иргэдэд буй гэдгийг дурьдая. Учир нь хариулт тийм ч энгийн бус юм.Юуны өмнө байдлыг товч тоймлон авч үзье.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-03-03