Эдийн засгийн онолыг заах аргын зарим асуудал
Abstract
Орчин үед ШУТ-ийн дэвшлийн шинэ эрин үетэй уялдсан дээд боловсролын агуулга бүтэц, зохион байгуулалт, стандарчлал шинэчлэгдэн өөрчлөгдлөө. Энэ нь эдийн засгийн онолын хичээлийг заахад тусгалаа олж, бид дэлхий нийтийн жишээгээр, цоо шинэ маягаар судлах ,суралцах мэдлэгээ үнэлж, дүгнэдэг болж байна. Дээд боловсролын агуулгын эдгээр өөрчлөлт
шинэчлэлтийн гол цөм нь оюутан төвтэй сургалт юм. ``Чамайг сургана``, ``Чамд үйлчилнэ`` гэсэн сургалтын ажлын үр өгөөж нь агуулгын шинэчлэлээс хамаарахаас гадна багш хүн оюутныг ямар арга барилаар яаж сургах вэ гэдгээс ихээхэн хамаарна. Үүнтэй холбогдон заах арга зүй биеэ даасан судлах асуудал болон тавигдаж байна. Ямарч хичээлийн заах арга зүй нь өөртөө судалгааны объекттой, судлах зүйлтэй байдаг. Заах арга зүйн судалгааны обьект нь хичээл сургалтын процесс юм. Заах арга нь аливаа шинжлэх ухааныг судлах, заах зүй тогтлыг судална. Заах арга, дидактик хоѐр хоорондоо ялгаатай.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.