Санхүүгийн лизинг

Authors

  • Khongorzul D

Abstract

Элэгдэж хуучирсан техник тоног төхөөрөмж бүхий үйлдвэр, үйлчилгээний газруудын хувьд бүрэн хүчин чадлаараа ажиллах,
хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг хангахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлийн өрсөлдөөнийг давж гарахад нэн хүндрэлтэй байдаг. Ялангуяа жижиг, дунд үйлдвэрүүд, төрийн өмчид байсан үйлдвэр аж ахуйн газрууд, шинээр байгуулагдаж буй компани, түүнчлэн өндөр үнэтэй тоног төхөөрөмж хэрэглэдэг уул уурхайнхны хувьд хөрөнгө оруулах санхүүжилтийн эх үүсвэр үлэмж хязгаартай. Жижиг дунд үйлдвэрүүдэд орчин үеийн шинэлэг техник, тоног төхөөрөмж худалдан авах зэрэг боломжийг олгохын тулд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, уян хатан санжүүжилтийг бий болгох, мөн дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр төрөөс тодорхойлсон бодлогыг нэн даруй шат дараатай хэрэгжүүлэх нь хойшлуулшгүй зорилт болж байна. Лизинг хөгжүүлэх нь төрийн бодлогын нэг хэсэг бөгөөд лизингийн салбар нь Монголын эдийн
засгийн өсөлтөд зохих хувь нэмрээ оруулах нь дамжиггүй.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-03-03