Хүн ам ба хөгжил

Authors

  • Solongo A

Abstract

Эдийн засгийн хөгжил, хүн амын өсөлт хоёрын хооронд нарийн түвэгтэй, уялдаа холбоо байгааг МЭӨ 1300 оноос хүн ам, хөгжлийн асуудлаархи номлол, үзэл баримтлал, онолуудад тайлбарласаар иржээ. Гэхдээ энэ хоёр хувьсагч нь нэг нь нэгнийхээ учир шалтгаан болохгүйгээр хоорондоо уялддаг байж болох юм. Монголын хүн амын өсөлт нь эдийн засгийн өсөлтөнд түлхэц болж байна уу? эсвэл хүн амын өсөлтийн бууралт нь эдийн засгийн өсөлтөнд саад учруулж байна уу? гэх мэтийн асуултуудад бид хариулт шаарддаг. Тэр дундаа өргөн уудам нутаг дэвсгэрт жигд бус тархан байршсан, цөөн хүн амтай манай улсын хувьд хөгжлийн гол түлхүүрийг хүн амын өсөлт гэж үзэж, тайлбарлах хандлага өндөр байдаг. Сүүлийн 10 гаруйхан жилийн хугцаанд хүн амын төрөлтийн огцом бууралтын нөлөөгөөр хүн амын насны бүтцэд ихээхэн өөрчлөлт гарч байгаа тул энэхүү хэлэлцүүлгийг эрхэм уншигч тантай хуваалцахыг зорьсон билээ

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-03-03