Ехсеl программыг ашиглан борлуулалтыг таамаглах нь

Authors

  • Khaliunbat M

Abstract

Борлуулалт нь бизнесийн байгууллагын үндсэн орлого, мөнгөн урсгалын гол эх үүсвэр болдог. Энэ утгаараа бизнес төлөвлөгөөг боловсруулах явцад төлөвлөгөөт хугацааны борлуулалтын орлогыг таамаглах шаардлага зайлшгүй урган гарна. Санхүүгийн төлөвлөгөөний үндсэн хэсэг болох Ашгийн төлөвлөгөө /Орлого, зардлын төлөвлөгөө/ нь борлуулалтын орлогын таамагласан утгад тулгуурладаг. Мөн Мөнгөн хөрөнгийн урсгалыг төлөвлөхөд ч борлуулалтын орлогын хэмжээ зайлшгүй шаардагдана. Иймээс бизнесийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг тодорхойлогч, хэтийн төлвийг илэрхийлэгч гол тооцооллуудыг хийхэд өргөн ашиглагддаг тул борлуулалтыг бодитой таамаглах нь чухал юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-03-03