Гадаадын шууд хөрөнгө оруулалтын эдийн засгийн өсөлтөнд үзүүлэх нөлөөлөл
Abstract
Нийгмийн сайн сайхан байдлыг хангах зорилгыг биелүүлэхийн тулд эдийн засгийг өсгөх зайлшгүй шаардлагатай, үүний тулд байж болох нэгэн арга зам бол хөрөнгө оруулалтыг ихээр татах хэрэгтэй болно. 2000 оны байдлаар PPP-ээр зэрэгцүүлсэн дүнгээр өндөр орлоготой нэг улсад ногдох хадгаламжийн дундаж хэмжээ 22125 сая ам.доллар байхад бага орлоготой нэг улсад ногдох хадгаламжийн дундаж хэмжээ 3001 сая ам.доллар буюу 7.37 дахин бага байна. Харин Монгол улсын хувьд энэ үзүүлэлт 602 сая ам.доллар байгаа нь бага орлоготой нэг улсад ногдох хадгаламжийн дундаж хэмжээнээс бараг 5 дахин бага байна[1]. Эндээс хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг нь харагдаж буй бөгөөд үүний тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй юм. Үүнээс гадаадын хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар судлах шаардлага урган гарч буй юм. Бид энэхүү судалгааны ажлаараа гадаадын шууд хөрөнгө оруулалтаар эдийн засгийг хэрхэн өсгөх боломжтой байдаг талаар болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад ямар хүчин зүйлс нөлөөлдгийг судласан болно. Практик шинжилгээнийхээ үр дүнг харьцуулах зорилгоор Дэлхийн Банкны ангилалаар бага орлоготой 30 улсын өгөгдлийг ашигласан үр дүнг гаргалаа.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.