Экспортын гол нэрийн бүтээгдэхүүний статистик шинжилгээ

Authors

  • Khishigt D

Abstract

Аливаа улс орны хувьд амжилттай оршин тогтнох, хөгжил дэвшилд хүрэх арга зам нь тухайн улсын гадаад, дотоод эдийн засгийн бодлого, тэр дундаа гадаад худалдаатай салшгүй холбоотой.
Өндөр хөгжилтэй орнуудын хөгжлийн гол хүчин зүйлс нь экспортыг амжилттай хөгжүүлж ирсэн явдал гэж судлаачид үзэж байна. Улс орнуудын эдийн засаг, нийгмийн нөхцөл нь өөр өөр боловч аль ч орны хувьд экспортоо өргөжүүлж дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүйгээр дэлхийн зах зээлд нэвтрэх боломжгүй юм.
Манай орны хувьд хүн ам цөөн, орлогын түвшин доогуур, зах зээлийн багтаамж багатай зэрэг тал нь экспортыг хөгжүүлэх нэг үндсэн шалтгаан болдог. Иймээс Монгол улсын гадаад худалдааны өнөөгийн байдал, цаашдын хандлага, экспортын бүтэц, динамик, түүнд дүн шинжилгээ хийн, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж байгааг RMSM-X загвар болон олон хүчин зүйлийн шинжилгээгээр шинжлэн үзлээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-03-03