Эдийн засгийн өсөлт ба засаглалын чанар
Abstract
Эдийн засгийн өсөлтийн салбарт 1980-аад он хүртэл хийгдэж байсан гадаад өсөлтийн онолын судалгаа нь улс орнуудын дотоод бүтэц рүү хандсан судалгаанд чиглэгдэж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнуудын орлого, түүний ялгаатй байдал нь тэдгээр улсуудын дотоод бүтцээс нь ихээхэн хамааралтай гэж үзэх болсон. Улс орнуудын бүтцийн ялгаатай байдлыг илэрхийлэх нэг үзүүлэлт нь тэдний төрийн үйл ажиллагаа, засаглалын чанар юм. Тодруулбал улс орон бүр төртэй боловч түүний үйл ажиллагаа, чанар нь харилцан адилгүй ялгаатай байх нь тэдний орлогын болон эдийн засгийн өсөлтийн ялгаатай байдлын нэг шалтгаан байж болох юм гэсэн үзэл, санаа нэлээд өргөн хүрээтэй гарч ирсэн байна.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.