Олборлох салбарын нягтлан бодох бүртгэлийг боловсронгуй болгох зарим асуудал

Authors

  • Badamkhand R Докторант,

Abstract

Ашигт малтмал олборлох үйл ажиллагааны онцлог, сүүлийн
жилүүдэд энэ салбарт гарч байгаа техник технологийн дэвшил, бүс нутаг
байршлийн өөрчлөлт түүний дэлхийн байгаль орчин ба эдийн засагт
үзүүлж буй нөлөө, даяаршлалд гүйцэтгэх үүрэг зэргээс шалтгаалан
өнгөрсөн зууны ерээд оноос уул уурхайн салбарын нягтлан бодох
бүртгэлийг боловсронгуй болгох асуудал олон улсын хэмжээнд өргөнөөр
тавигдаж эхэлсэн билээ. Ашигт малтмалын хайгуулын болоод орд газрын
үнэлгээний зардлыг бүртгэхдээ тухайн аж ахуйн нэгж зөвхөн “Нягтлан
бодох бүртгэлийн бодлого, бүртгэлийн үнэлэмж ба алдааны өөрчлөлт”
гэсэн НББОУС 8 –ыг баримтлан өөр өөрийн бүртгэлийн бодлогоо
боловсруулах хэрэгтэй байсан нь их хэмжээгээр гардаг хайгуулын болоод
үнэлгээний ажлын зардлыг өөр өөр байгууллагын төвшинд зөрүүтэйгээр
бүртгэж тайлагнах нөхцөлийг бий болгон уг мэдээллийг харьцуулан дүн
шинжилгээ хийх боломжийг хязгаарлаж байв.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-03-02