Монгол дахь эдийн засгийн бодлогыг дэмжихэд интернетийг ашиглах нь

Authors

  • Chimgee D МУИС-ЭЗС-ийн Математик-Компьютерийн тэнхимийн багш

Abstract

Интернет нь  эдийн засгийн бодлогыг дэмжих чухал хэрэгсэл болох нь дэлхийн олон улс орнуудын туршлага, судалгаануудаас нотлогдож байна. Интернетийг улс орны эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, харилцаа холбоо, төр засаг-ард иргэдийн харилцааг хөгжүүлэхэд ашиглах чухал  хэрэгсэл, хөгжлийн нэг хурдасгуур гэж үзэж байна. Манай улсад Интернетийг үр өгөөжтэй хэрэгсэл болгон ялангуяа банк, санхүү, төлбөр тооцоо, цалин хөлс, бараа худалдаа зэрэг үйлчилгээнүүдэд ашиглан ихээхэн ололт амжилтыг олж байгаа. Тодорхой хөгжил дэвшилд ч хүрч энэ нь ард түмний амьдралын хэв маягт ихээхэн өөрчлөлтийг авчирч байна. Хэдийгээр амжилт ололтууд байгаа ч өнөөгийн байдлаар Интернетийг эдийн засгийн бодлогыг дэмжих хэрэгсэл болгон ашиглах асуудал Монгол улсад эхлэл төдий байна. Энэхүү өгүүлэлд интернетийг Монгол улсын эдийн засгийн бодлогыг дэмжих хэрэгсэл болгон ашиглахын тулд анхаарлаа хандуулах асуудлуудыг авч үзсэн болно.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-03-02