Банкны мэдээллийн системийн онцлог асуудлууд ба Монголын арилжааны банкуудын туршлага, цаашдын хандлага

Authors

  • Oyunbileg P Доктор(PhD).Математик, компьютерийн тэнхимийн багш

Abstract

Орчин үед мэдээллийн технологийн асар өргөн боломжтой, өндөр хурдацтай шийдлүүд бий болж хөгжиж байгаа нь банкны системийг хөгжүүлэх, түүний үйл ажиллагааг хялбарчлахад тохирсон арга хэрэгсэл болж байна. Мэдээллийн технологийн сүүлийн үеийн ололтуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь банкны ажил үйлчилгээг зарчмын хувьд өндөр түвшинд гаргаж, бизнесийн үйл ажиллагааг үндсээр нь өөрчилж болно гэдгийг ихэнх банкуудын удирдлага ойлгож, хэрэгжүүлэхийг зорьдог болжээ. Ер нь мэдээллийн технологи нь өөрөө асар хурдтай, байнгын өөрчлөлт шинэчлэлт явагддаг онцлог салбар учраас түүнийг хэрэгжүүлэхдээ байгууллагын хувьд зохион байгуулалт, үйл ажиллагааны ямар үр дүнд хүрч болохыг урьдчилан сайн тооцоолсон байх нь чухал байдаг. Мэдээллийн технологи нь банкны мэдээллийн технологиудын үндэс байгаад зогсохгүй, гүйлгээний зардал болон цаг хугацааны хэмнэлт, үйлчилгээний чанар, шинэ үйлчилгээ нэвтрүүлэлтийн хамгийн найдвартай хэрэгжүүлэгч, эсвэл хязгаарлагч саад тотгор болж ч болох талтай юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-03-02