Орон сууцны барилгын үнийн өсөлт ирээдүйн чиг хандлага
Abstract
Монгол улсад ардчилал хөгжөөд 20-д жил болохдоо эдийн засгийн чөлөөт зах зээлийн систем бүрэлдэн тогтсон юм. Энэ үеүдэд эдийн засгийн харилцаа үндсээрээ өөрчлөгдөж аливаа ажил үйлчилгээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулиар зохицуулагдан хөгждөг сонгодог хуулиа дагах болжээ. Эдийн засгийн хүрээнд өмч хувьчлалыг алдаатай боловч зохион байгуулснаар байр орон сууц, газар, малыг эзэнд нь өмчилсөн явдал өнөөгийн эдийн засагт гарсан том ахиц дэвшил юм. 2000 он гараад барилгын салбарыг хувьчилж эхэлсэн нь барилгын компани хуучин барилгын трест, нэгдлийн суурин дээр үүсч бий болох нөхцөл бүрэлдсэн билээ. Харин барилгын ажиллах хүчний хувьд дээрх барилгын салбарт ажиллаж байсан гол боловсон хүчнүүд өнөөгийн барилгын компанийн мэргэжилтнүүд, ажилчдын гол багийг бүрдүүлж байна. 2000 оноос хойш хүн амыг орон сууцаар хангах асуудал үндсэндээ төрийн мэдлээс гарч жинхэнэ зах зээлийн хуулиар зохицуулагдаж ирсэн юм. Үүнд орон сууцтай иргэд байраа хувьчилж авсан, хууль эрх зүйн хүрээнд өөрийн байраа эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж,хууль эрх зүйн орчин бүрэлдэн тогтсон байна.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.