Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуулийн эдийн засгийн нөлөөллийн судалгаа
Abstract
Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх эрдэс түүхий эдийн үнэ ханшийн өсөлтүүдээс үүдэн уул уурхайн салбар Монгол улсын эдийн засагт улам бүр томоохон байр суурийг эзлэх боллоо. 2007 оны байдлаар ДНБ-ний 30 орчим хувь, экспортын орлогын 80 гаруй хувийг тус салбар дангаараа бүрдүүлж байна (АМГТХЭГ 2007). Эрдэс түүхий эдүүдийн үнийн өсөлтийн нөлөөллөөс гадна тус салбарт үйлчилж байсан харьцангуй либерал эрх зүйн орчин, дэлхийн хамгийн эрчимтэй өсч буй, хамгийн их багтаамжтай эдийн засгийн хөрш зэрэг хүчин зүйлүүд ч Монгол улсын уул уурхайн салбарын эрчимтэй өсч хөгжих хандлага ажиглагдаж байгаагийн нэг үндэс юм.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.