Лондоны металлийн бирж /ЛМБ/ дээрх нэг тонн катодын зэсийн үнийн прогноз
Abstract
Монгол улсын эдийн засагт голлох байр суурь эзэлдэг Монгол-ОХУ-ын хамтарсан уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ашигтай болон алдагдалтай ажиллах нэг гол гадаад хүчин зүйл бол Лондоны металлийн бирж /ЛМБ/ дээр тодорхойлогдож байдаг зэсийн дэлхийн зах зээлийн үнэ юм. Тэгээд ч Монгол улс нь зэсийн дэлхийн зах зээлийн үнийг хүлээн авагч тул зэсийн үнийн хэлбэлзлээс шалтгаалан “Эрдэнэт” үйлдвэрийн ашигт ажиллагаа ихээхэн өөрчлөгддөг. Дэлхийн олон орныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед тус үйлдвэрийн техник-санхүү-эдийн засгийн бодлого нь дараагийн үнийн уналтаас үйлдвэрээ хамгаалах чиглэлд явагдах ёстой. Энэхүү илтгэлийн зорилго нь ЛМБ дээр тодорхойлогдож байдаг 1 тонн катодын зэсийн үнийн 2009 оны ерөнхий төлөв, хандлагыг хугацааны цувааны олон аргуудын нэг болох гармоник анализын аргыг ашиглан тодорхойлоход оршино.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.