Мал аж ахуйн хэлбэр, ажиллагаа: амьжиргаа, нүүдэл шилжилт, ялгаа, Төв Азийн тал дээр дэхь байгаль орчны талаархи үйл ажиллагаа

Authors

  • Troy Sternberg

Keywords:

мал аж ахуй, нүүдэл, амьжиргаа, ялгарал, байгаль орчин, монгол, хээр тал

Abstract

Төв азийн нүүдэлчдийн аливаа зүйлд зохицож чаддаг амьдралын хэв маяг нь түүхийн бүхий л хугацаанд өөрийн оршин тогтнох чадварыг батлан харуулсаар иржээ. Өнөөдрийн эдийн засаг, байгаль орчны өөрчлөлт, малчдын мал маллах сонирхол зэрэг нь монголын уламжлалт мал аж ахуйг сорьж байгаа хүчин зүйлс юм. Малчдын амьдралын хэв маяг, зан төрхийг ойлгоход хөдөөгийн тухай мэдлэг, сүүлийн үеийн арга ажиллагаа чухал юм. Бид өргөн хүрээний асуулгын аргаар явуулсан энэхүү судалгаагаар малчдын амьжиргааны хэлбэр, байгалийн харилцан хамааралыг олохыг зорилт болгосон áèëýý. Судалгааны үр дүнгээс харахад малчдын амьдралд нүүдлëýõ тоо болон хоорондын зай аль аль нь чухал ач холбогдолтой байгаа нь харагдаж байна. Нэгдэлжих үеэс ялгаатай нь малчид одоо бие даан малаа хариулж, амьжиргааны олон янзын хэлбэрийг ашиглаж байгаа бөгөөд эдийн засгийн хүчин зүйл малчдын мал маллахад нөлөөлж, малчид мал маллах нь хүүхдүүийн хувьд ажил мэргэжил биш гэдгийг ойлгодог болсон. Одоо ч гэсэн бýлчээрийн газрыг дундаа ашигладаг уламжлалт арга, бие даан шийдэр гаргах, нүүдэл хийх зэрэг асуудлууд малчдын дунд байсаар байна. Хөдөөгийн ялгарал нас, боловсрол, малын тоо, төрөл, байрлал зэргээр илэрч байна. Усны нөөцийн хомсдол, бэлчээрийн талхлалт, хур тунадас багасах зэрэг байгалийн хүчин зүйлс, амьжиргааны зардал, малчдын мал маллах сонирхол өөрчлөгдөх, засгийн газрын дэмжлэг дутагдах зэрэг нийгэм эдийн засгийн хүчин зүйлс ч оршсоор байна. Малчдын оролцоог дэмжих, орчин үеийн нийгмийн хөгжилтэй хөл нийлүүлэх, боловсрол, технологи, тээврийн хэрэгслийг ашигласнаар 21-р зуунд хөдөөд амьдралд тогтвортой байх болно. Мал маллах бодèт шаардлагыг хүлээн зөвшөөрөх, шийдэхэд өнөөгийн болон цаашдын бодлого, менежмент, хөгжил дэвшил
үр дүнтэй гэж тодорхойлсон байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-02-28