Төслийн маркетингийн удирдлагын зарим асуудал
Abstract
Төсөл хэрэгжүүлхэд ажлын зохион байгуулалт нь үндсэн үйл ажиллагааны нилээд томоохон хүрээ болдог. Үүнд барилгын үйлдвэрлэл, ганцаарчилсан хэв маягийн үйлдвэрлэл, мэдээллийн ситемийн боловсруулалт зэргийг жишээ болгон үзэж болно. Үндсэн үйлдвэрлэлийн процессын төлөвлөлт ба явц нь төслийн үндсэн дээр явагдадаг компанийг төслийн чиг баримжаатай байгууллага гэж нэрлэдэг. Төсөл ба төслийн удирдлага гэсэн ойлголт нь өөрчлөлтийн удирдлагатай зайлшгүй холбоотой. Төслийн удирдлага янз бүрийн төвшний удирдагчдын өдөр бүрийн үйл ажиллгааны салшгүй бүрэлдэхүүн хэсэг болдог. Олон
удирдагчид төслийн удирдлагын албан шинжийн аргуудыг зөвхөн том төслүүдтэй холбож үздэг. Харин хэсгээр үйлдвэрлэх хэв маягтай үйлдвэрт ч төслийн хэрэгжилт үйл ажиллагааны ихэнх хэсгийг бүрдүүлдэг.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.