Хөрөнгө оруулалтын төслийн шинжилгээ
Abstract
Шинжлэх ухаан техникийн асар хурдтай өсөлт, цаг үеийн өрсөлдөөнөөс хоцрохгүй байх үндсэн нөхцөл болсон шинэчлэл өөрчлөлтийг зохистойгоор авч хэрэгжүүлэх нь амжилттай бизнес эрхлэхийн нэг үндэс болжээ. Иймээс ч бизнес эрхлэгчдийн өмнө хөрөнгө оруулалтын шийдвэртэй холбоотой асуудал байнга тулгарах болсон. Ингэхдээ бизнес эрхлэгчид нөөц бололцоог дээд зэргийн үр өгөөжтэйгөөр ашиглаж ашиг орлогоо нэмэгдүүлж чадаж байгаа эсэхийг боломжийн хэрээр үнэлж тооцохыг хичээдэг боловч энэхүү үнэлгээ нь бодит байдлыг тусгаж чадсан эсэхэд ихэнхдээ үл итгэх байдлаар ханддаг. Учир нь хөрөнгө оруулалт нь их хэмжээний зарлагыг бий болгож, урт хугацааны туршид хэрэгждэг бөгөөд түүнд компаний удирдлагад хянагдахуйц хүчин зүйлсээс гадна гадаад орчноос хамаарсан хүчин зүйлс нөлөөлж байдагтай холбоотой.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.